СОНГУУЛЬД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?


СОНГУУЛЬД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?


Сонгогч та сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүй оролцож, саналаа өөрөө өгнө. 

Сонгогч таныг сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж саад учруулахыг хориглоно.

Сонгогч та өөрийгөө сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.

Хэрэв сонгогч таныг болон гэр бүлийн тань аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй эсхүл буруу бүртгэгдсэн байвал гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.

Сонгогч та өөрийн албан ёсны амьдарч буй хаяг дээрх бусад сонгогчийн мэдээллийг харах боломжтой.

Сонгогч та нэр дэвшигчийн менежер, шадар туслагчаар ажиллаж байгаа бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно.

Эрүүл мэндийн байдлын шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь эрүүл мэндийн талаарх эмчийн магадлагаа, санал өгөх хүсэлтээ санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.

Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч та асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бол тухайн сонгогчийн харьяалагдах баг, хорооны Засаг дарга түүний хүсэлт, мэдээллийг холбогдох хэсгийн хороонд хүргүүлэх үүрэгтэй.