Бүрэлдэхүүн
ПҮРВЭЭГИЙН ДЭЛГЭРНАРАН
ЭРХ ЗҮЙЧ, УЛС ТӨРИЙН АЖИЛТАН
- 1989 онд ЗХУ-ын Москва хотын Цэргийн дээд сургуулийг улс төрийн ажилтан мэргэжлээр,
- 1996 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр суралцан төгссөн.
- 1989-1990 онд Талх чихрийн үйлдвэрийн МХЗЭ-ийн хорооны дарга;
- 1990-1991 онд Улаанбаатар хотын МХЗЭ-ийн хорооны дэд дарга;
- 1991-1993 онд Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга;
- 1993-1995 онд Хүн амын бодлого, хөдөлмөрийн яаманд ахлах түшмэл;
- 1995-1997 онд Монгол Улсын Их Хурал дахь намын бүлгийн референт;
- 1997-1999 онд “Прогноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан;
- 1999-2000 онд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн захирал;
- 2000-2003 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга;
- 2003-2005 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч;
- 2007-2012 онд “Автобус-3” компаний захирал;
- 2012-2013 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Автотээврийн газрын дарга;
- 2015-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын тэргүүн дэд захирал, захирал, захиралын зөвлөх;
- 2020 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт ахлах референт;
- 2020.8.28-наас Сонгуулийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байна.
ДАВААНЯМЫН ДАВАА-ОЧИР
ЭРХ ЗҮЙЧ- ХУУЛЬЧ, ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ТЭРГҮҮН ТҮШМЭЛ
- 1987 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг эрх зүйч-хуульч мэргэжлээр суралцан төгссөн.
- 1987-1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Дарьт дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн 0411 дүгээр ангид ахлах төлөөлөгч;
- 1990-1992 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Хонгор дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн 0421 дүгээр ангийн харуул хамгаалалт эрхэлсэн орлогч дарга;
- 1992-1996 онд Хууль зүйн яамны Амгалан дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн 0421 дүгээр ангийн дарга;
- 1996-1997 онд Хорих ял эдлүүлэх газрын Мон-Фем нэгдлийн захирал;
- 1997-2000 онд Хорих ял эдлүүлэх газрын дэд дарга;
- 2000-2008 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сургалтын төвийн захирлын албыг хавсран;
- 2008-2009 онд Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга;
- 2009-2012 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга;
- 2012-2016 онд Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн;
- 2017-2020 оны 8 сар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга;
- 2020.8.28-наас Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
ОДОНМАЖИГИЙН АМГАЛАНБААТАР
ЭРХ ЗҮЙЧ, ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЧ, ХУУЛЬЧ
- 1998 онд ШУТИС-ийг инженер, технологич мэргэжлээр,
- 2004 онд ШУТИС-ийн магистрантурыг,
- 2008 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр,
- 2010 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын мэргэжлээр,
- 2017 онд Удирдлагын академийн магистрантурыг тус тус төгссөн.
- 1999-2000 онд Үндэсний архивын газрын лабораторид техникч
- 2000-2003 онд Нийслэлийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын албаны лабораторид шинжээч
- 2003-2009 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч, ахлах байцаагч
- 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга
- 2013-2014 онд "Хүнс, хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга
- 2014 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтэст референт
- 2014-2016 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- 2016-2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга
- 2018 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга
- 2018-2019 онд Төрийн албаны зөвлөлийн гишүүн
- 2020.01.08-наас Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн
БАРСҮРЭНГИЙН БААСАНДОРЖ
ЭРХ ЗҮЙЧ, БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР
- 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр,
- 2011 онд АНУ-ын Калифорнийн Олон улсын их сургуулийн магистрантурт суралцан төгссөн.
- 2001-2002 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын туслах;
- 2002-2006 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн хэлтэст шинжээч;
- 2006-2008 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд референт;
- 2008-2013 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны Ажлын албанд зөвлөх, ахлах зөвлөх;
- 2013-2015 онд Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга;
- 2015-2018 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны Ажлын албанд ахлах зөвлөх;
- 2018-2020 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга;
- 07 сараас Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
- 2020.01.08-наас Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр сонгогдсон.
ГОЧООСҮРЭНГИЙН БАЙГАЛМАА
ЭРХ ЗҮЙЧ, ТӨРИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР
- 1999 онд “Отгонтэнгэр” Их сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр,
- 2011 онд Нийгмийн ухааны Либерти дээд сургуулийг төрийн удирдлагын мэргэжлээр суралцан төгссөн.
- 2002-2006 онд ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газарт ахлах байцаагч;
- 2006 оноос МоАХ-ны Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга;
- 2012 онд Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын зөвлөх;
- 2012-2015 онд Барилга, хот байгуулалтын дэд сайд;
- 2016 онд Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх;
- 2017-2019 онд Төрйн албаны зөвлөлийн гишүүн;
- 2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байна.
- 2020.01.08-наас Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр сонгогдсон.
ДУГАРДОРЖИЙН БАЯНДҮҮРЭН
ЭРХ ЗҮЙЧ, ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ МАГИСТР
- 1988 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр суралцан төгссөн.
- 1988-1989 онд Төв аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны хуулийн хэлтэст ахлах зөвлөх;
- 1989-1991 онд Төв аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Хууль зүй, арбитрийн хэлтэст арбитрч;
- 1991-1992 онд Улсын Бага Хурлын Тамгын газарт мэргэжилтэн;
- 1992-2000 онд Улсын Их Хурлын Тамгын газарт мэргэжилтэн;
- 1992-2001 онд Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга;
- 2001-2006 онд Сонгуулийн ерөнхий хороонд референт, ахлах референт;
- 2006 оноос Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байна.
- 2020.01.08-наас Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр сонгогдсон.
ЖАМСРАНЖАВЫН БОЛД
ЭРХ ЗҮЙЧ-ХУУЛЬЧ, ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ МАГИСТР
- 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч-эрх зүйч мэргэжлээр,
- 2008 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын мэргэжлээр,
- 2009 онд Билэг дээд сургуулийн магистрантурт суралцан төгссөн.
- 1996-2001 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч;
- 2001-2006 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч;
- 2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;
- 2010-2011 онд Мөрдөн байцаах газрын Онц хүн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;
- 2011-2014 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга;
- 2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга;
- 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст тасгийн дарга;
- 2017 онд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тасгийн дарга;
- 2017-2019 онд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга;
- 2019-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга;
- 2020.07 сараас Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байна.
- 2020.8.28-наас Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр сонгогдсон.
БЯМБАЖАВЫН ГАНБАТ
ЭРХ ЗҮЙЧ, ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ МАГИСТР
- 1990 он ЗХУ-ын ДЯЯ-ны дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн.
- 2008 онд Английн Коммонвэйлф хуулийн коллежийн магистрантурт суралцан төгссөн.
- 1990-1991 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгч;
- 1991-1995 онд Нийслэлийн Баянгол дүүргийн ЗД-ын дэргэдэх цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч;
- 1995-1996 онд Сангийн яамны Тамгын газарт хуулийн зөвлөх;
- 1996-1998 онд Сангийн яамны Хуулийн хэлтэст хуулийн зөвлөх, мэргэжилтэн;
- 1998-1999 онд Сангийн яамны Хуулийн хэлтэст ахлах мэргэжилтэн, Сайдын зөвлөлийн нарийн бичгийн дарга;
- 1999-2000 онд Сангийн яамны Төрийн захиргааны удирдлага, эрх зүйн газарт хуулийн ахлах мэргэжилтэн;
- 2000-2001 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт хуулийн ахлах мэргэжилтэн;
- 2001-2004 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн захиргааны газрын орлогч дарга бөгөөд Хуулийн хэлтсийн дарга, Сайдын зөвлөлийн нарийн бичгийн дарга;
- 2004-2006 онд Сангийн яамны Төрийн захиргааны газрын орлогч дарга бөгөөд Захиргаа, хуулийн хэлтсийн дарга, Сайдын зөвлөлийн нарийн бичгийн дарга;
- 7-10 сар Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга;
- 2008-2009 онд Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын орлогч дарга;
- 2009-2013 онд Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга;
- 2013-2014 онд Дэлхийн банкны Олон салбарын техник туслалцааны төслийн эксперт;
- 2013-2016 онд Монголын хуульчдын холбоонд өмгөөлөгч;
- 2-8 сар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга;
- 2016-2018 онд Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал;
- 2018-2019 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга;
- 2019 оноос Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байна.
- 2012.05.14-нөөс Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр сонгогдсон.
ЭРДЭНИЙН ТҮВШИНЖАРГАЛ
ЭРХ ЗҮЙЧ, ТӨРИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР
- 1999 онд Шихихутаг Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр,
- 2011 онд Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн магистрантурт суралцан төгссөн.
- 1998-2000 онд “Хийморь” хэвлэлийн газарт фото зурагчин, ахлах менежер;
- 2001-2009 онд “Од консалтинг” хууль зүйн товчоонд хуулийн зөвлөх, гүйцэтгэх захирал;
- 2001-2004 онд “Глобал телеком” ХХК-д хуулийн зөвлөх;
- 2003-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч;
- 2008-2009 онд Монголын нотариатчдын танхимд нотариатч;
- 2005-2009 онд “Тэрэлж Алтай” ХХК-ийн захирал;
- 2009 оноос Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, ахлах зөвлөх, Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байна.
- 2020.8.28-наас Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр сонгогдсон.