Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлагдав.
Он цагийн товчоон
Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Ард нийтийн санал асуулгыг улсын хэмжээгээр эрхлэн зохион байгуулах чиг үүрэгтэй, үйл ажиллагаагаа бие дааж, хамтын удирдлагын зарчмаар явуулдаг байнгын ажиллагаатай төрийн байгууллага юм.
Зарим аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль явагдав. 12 аймгийн 30 суманд, 52 мандатын төлөө 90 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын нэрийн жагсаалтад 26778 сонгогч бүртгэгдсэнээс 56,0 хувь нь саналаа өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс хэн нь ч олонхийн санал аваагүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн тав, Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дах хэсэгт заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт явуулав. Анхны санал хураалтаар хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд нийт сонгогчдын 60.67 хувь нь сонгуульд оролцон саналаа өгөв. Мөн гадаад оронд оршин суугаа 2676 сонгогч сонгуульд оролцож саналаа өгчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 3 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох ажиллагааг автоматжуулсан төхөөрөмж ашиглан явуулсан бөгөөд нийт сонгогчдын 68.27 хувь нь сонгуульд оролцон саналаа өгөв. Мөн гадаад оронд оршин суугаа 4767 сонгогч сонгуульд оролцож саналаа өглөө.
Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд 9 нам, 1 эвслээс болон бие даан нэр дэвшигчид өрсөлдлөө- Сумын ИТХ-ын 1613 мандатад 14530 нэр дэвшигч, дүүргийн ИТХ-ын 295 мандатад 15206 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд сонгогчдын 60,44 хувь нь сонгуульд оролцон саналаа өгөв.
Улсын Их Хурлын 7 дахь удаагийн сонгууль явагдаж, нэг мандаттай 76 тойрогт 12 нам, 3 эвслээс болон бие даагч, нийт 498 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын бүртгэлийн болон санал авах ажиллагааг автоматжуулсан систем ашиглан явуулж, сонгогчдын 73.58 хувь нь сонгуульд оролцон саналаа өгөв.
Сонгуулийн тухай хууль батлагдав.
Монгол Улсын Их Хурлын 39, 43 дугаар тогтоолоор Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга, нарийн бичгийн даргыг шинээр томилов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 3 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын санал авах ажиллагааг автоматжуулсан төхөөрөмжөөр явуулсан бөгөөд нийт сонгогчдын 66.50 хувь нь сонгуульд оролцон саналаа өгөв. Мөн гадаад оронд оршин суугаа 4242 иргэн саналаа өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль шинэчлэгдэн батлагдав.
Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд 7 нам, 2 эвслээс болон бие даан нэр дэвшигчид сум, баг, хорооноос болон намын нэрийн жагсаалтаар нэр дэвшиж өрсөлдлөө. Аймгийн ИТХ-ын 295 мандатад 844 нэр дэвшигч, сумын ИТХ-ын 6990 мандатад 16543 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд анх удаа орон нутгийн сонгуулийн санал авах ажиллагааг автомат төхөөрөмжөөр авч, сонгогчдын 52,90 хувь нь саналаа өгөв.
Монгол Улсын Их Хурлын 41, 42 дугаар тогтоолоор Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг шинээр томилов.
Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн тухай хууль батлагдав.
Монгол Улсын Их Хурлын 6 дахь удаагийн сонгууль явагдаж томсгосон 26 тойрогт 11 нам, 2 эвслээс болон бие даан 354 нэр дэвшигч, намын нэрийн жагсаалтаар 190 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын санал авах ажиллагааг автомат төхөөрөмжөөр авсан бөгөөд сонгогчдын 67.29 хувь нь саналаа өгөв. Мөн Монгол Улс анх удаа гадаад оронд оршин суугаа иргэдийнхээ саналыг авлаа.
Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд Мэдээллийн технологийн төв байгуулагдав.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль шинэчлэгдэн батлагдав.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль батлагдав.
Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт нөхөн сонгууль явагдав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд 2 нэр дэвшигч өрсөлдөж, 1,698 хэсэг дээр санал хураалт явагдаж, сонгогчдын 73,59 хувь сонгуульд оролцов.
Монгол Улсын Их Хурлын 18, 20 дугаар тогтоолоор Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг шинээр томилов.
Улсын Их Хурлын 5 дахь удаагийн сонгууль явагдаж томсгосон 26 тойрогт 12 нам, эвслээс болон бие даан 45 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 76.46 хувь нь саналаа өгөв.
Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль батлагдав.
Монгол Улсын Их Хурлын 31, 33 дугаар тогтоолоор Сонгуулийн ерөнхий хороог 9 гишүүнтэйгээр шинэчлэн байгуулав.
Сонгуулийн төв байгууллагын тухай хууль батлагдав.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль шинээр батлагдав.
Улсын Их Хурлын сонгуулийн 65, 46 дугаар тойрогт нөхөн сонгууль явагдав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд 4 нэр дэвшигч өрсөлдөж, 631 хэсэг дээр санал хураалт явагдаж, сонгогчдын 74.98 хувь саналаа өгөв.
Улсын Их Хурлын 4 дэх удаагийн сонгууль явагдаж 76 тойрогт 7 намдангааараа, 3 нам эвсэл болж, мөн бие даагч нэр дэвшигчид өрсөлдөж, нийт сонгогчдын 81.94 хувь нь саналаа өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд 3 нэр дэвшигч өрсөлдөж, 1,584 хэсэг дээр санал хураалт явагдаж, сонгогчдын 82.94 хувь саналаа өгөв.
Сонгуулийн ерөнхий хороо Ажлын албатай болов.
УИХ-аас Сонгуулийн ерөнхий хороог 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулав.
Улсын Их Хурлын сонгуулийн 22, 11, 36 дугаар тойрогт нөхөн сонгууль явагдав.
Улсын Их Хурлын 3 дахь удаагийн сонгууль явагдаж 76 тойрогт 13 нам, 3 эвслээс болон бие даагч 602 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 82.43 хувь саналаа өгөв.
Сонгуулийн ерөнхий хороо Азийн сонгуулийн байгууллагын холбооны гишүүн болов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд 3 нэр дэвшигч өрсөлдөж, 1,552 хэсэг дээр санал хураалт явагдаж, сонгогчдын 85.06 хувь сонгуульд оролцов.
Улсын Их Хурлын сонгуулийн 17, 21, 37, 53 дугаар тойрогт нөхөн сонгууль явагдав.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хууль батлагдав.
Улсын Их Хурлын 2 дахь удаагийн сонгууль явагдаж 76 тойрогт 5 нам, 2 эвслээс болон бие даагч 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.15 хувь сонгуульд оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд 2 нэр дэвшигч өрсөлдөж, 1,538 хэсэг дээр санал хураалт явагдаж, сонгогчдын 92.7 хувь нь саналаа өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль батлагдав.
УИХ-ын анх дахь удаагийн сонгууль явагдаж томсгосон 26 тойрогт 10 намаас болон бие даагч 293 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 95.6 хувь сонгуульд оролцов.
Улсын Бага Хурлаас Сонгуулийн ерөнхий хороог Улсын Их Хурлын дэргэд 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль батлагдав.
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдав.