Сонгогчид хүлээлгэх хариуцлага
Шинээр батлагдсан Сонгуулийн хуулиудадорсон онцлог зохицуулалтуудын нэг нь сонгогчид хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлсон явдал юм. Тухайлбал, сонгогчид дор дурдсан үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байна. Үүнд:
- Санал авах байрнаас саналын хуудас авч гарсан;
- Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох;
- Тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах;
- Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх;
- Өөр хүний болон хуурамч баримт бичиг ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;
- Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулсан;
- Саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн;
- Нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах;
Дээр дурдсаныг зөрчсөн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулиар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.