Нам, эвсэлд тавигдах шаардлага

  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу 5.01-ний өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, хуульд заасан шаардлага хангасан иргэнийг Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй.
  • Орон нутгийн Хурлын сонгуульд намууд эвсэл байгуулан оролцож, төлөөлөгчид нэр дэвшүүлж болно.
  • Эвсэлд нэгдсэн бүх нам Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан байна.  

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС 

ТАВДУГААР БҮЛЭГ

НАМ, ЭВСЭЛ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ

25 дугаар зүйл.Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх 

25.1.Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.

2020.8.16-наас өмнө 

25.2.Орон нутгийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтэд тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн намын дарга гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ даран баталгаажуулсан байна. Эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон бүх нам тамгаа /тэмдэг/ даран баталгаажуулсан байна. 

26 дугаар зүйл.Намуудын эвсэл 

26.1.Орон нутгийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрх бүхий намууд орон нутгийн Хурлын сонгуульд эвсэл байгуулж оролцох бол түүнд нэгдэн орох нам тус бүр дараах асуудлыг шийдвэрлэсэн байна:

26.1.1.эвслийн нэр, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах;

26.1.2.нам тус бүрд ногдох нэр дэвшигчдийн тоог тогтоох;

26.1.3.нам тус бүрд ногдсон тоонд багтаан нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, нэр дэвшигчийн нэр, нэр дэвших тойргийг шийдвэрлэх;

26.1.4.цаашид сонгуультай холбоотой асуудлаар эвсэлд тухайн намыг төлөөлөн шийдвэр гаргах эрхтэй оролцох эрх бүхий төлөөлөгчид /цаашид “намыг төлөөлөх байгууллага” гэх/-ийг томилох;

26.1.5.эвслийн гэрээг хэлэлцэн батлах.

26.3.Эвсэлд нэгдсэн намууд тус бүрдээ эвсэлд нэгдэн орох талаарх энэ хуульд заасан асуудал бүрийг хэлэлцэн шийдвэрлэж, нэгдсэн тохиролцоонд хүрсэн бол эвслийн гэрээ байгуулж, намын дарга нар гарын үсэг зурж, тамгаа /тэмдэг/ дарж баталгаажуулснаар эвсэл байгуулагдсанд тооцно. 

26.4.Эвсэл албан ёсны нэр, бэлэгдэлтэй байх бөгөөд түүнийг хувь хүн, улс, үндэстэн, овгийн нэрээр болон өмнөх сонгуульд хэрэглэсэн өөр намын эвслийн нэрээр нэрлэхийг хориглоно.

26.5.Эвслийн нэрийг сонгуулийн явцад болон шинээр сонгогдсон тухайн шатны Хурлын бүрэн эрхийн хугацаанд өөрчлөхийг хориглоно. 

26.6.Нэгэнт байгуулагдсан эвсэлд дараагийн сонгууль хүртэл аль нэг нам, эвсэл шинээр нэгдэн орохыг хориглоно.

26.8.Эвслийг төлөөлөх байгууллага тухайн эвсэлд нэгдэн орсон нам тус бүрд ногдсон суудлын тоог өөрчлөх эрхгүй. 

26.9.Эвсэлд нэгдэн орсон намууд нь орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгууль, түүнчлэн шинээр сонгогдсон орон нутгийн Хурлын үйл ажиллагаанд нэг этгээд болж оролцоно.

26.10.Эвслийн аль нэг нам дангаараа нэр дэвшүүлэх, намын сонгуулийн зардлын данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан нөхөн, дахин сонгуульд оролцохыг хориглох бөгөөд хэрэв намуудын олонх нь ийм шийдвэр гаргасан бол эвслийг тарсан гэж үзнэ.

26.12.Эвслийн гэрээ нь тухайн сонгууль, түүний үр дүнд байгуулагдсан Хурлын бүрэн эрхийн хугацаанд хамаарна.