Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг







МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

БАЙНГЫН ХОРООНЫ

  ТОГТООЛ

                                                                                                            

2012оны 04 дугаар                                                                                              Улаанбаатар

 сарын 25-ны өдөр                                      Дугаар 05                                                 хот

 

 

Албан тушаалтныхувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон

хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах,

хадгалах журам батлах тухай

 

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.7 дахь хэсэг,Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.8 дахь хэсэг,Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг  тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос ТОГТООХ нь:

 

            1.“Албан тушаалтны хувийн ашигсонирхлын мэдүүлэг болонхөрөнгө, орлогынмэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалахжурам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт”-ыг 2 дугаар хавсралтаар, Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн маягт”-ыг 3 дугаар хавсралтаар, “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийн маягт”-ыг 4 дүгээр хавсралтаар,“Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт”-ыг 5 дугаар хавсралтаар, “Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт”-ыг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулж 2012 оны 02 дугаар сарын 15-ны дотор Хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлсэн албан хаагчдын “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийг шинэчлэн бүртгэх ажлыг 2012 оны 8 дугаар сарын 15-ны дотор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай.

 

3.Энэ тогтоолыг 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

 

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН                                                                 

ХОРООНЫ ДАРГА                                                 Д.ОДБАЯР  

 

 Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэгийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ авна уу.








---ooOoo---