Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах №5


МОНГОЛ УЛС

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ

ХОРООНЫ ТОГТООЛ

2013 оны 02 дугаар                                                                                                  Улаанбаатар

сарын 22-ны өдөр                                      Дугаар 05                                                      хот

 

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

 

          Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Маягт батлах тухай” 11 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн .... дугаар тойргийн .... дугаар хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалт”-ын маягтад дараах өөрчлөлтийг оруулсугай.

 

1 дүгээр зүйл.

1/Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Маягт батлах тухай” 11 дүгээр тогтоолын хавсралтын 1 дүгээр маягтын нэрийг “................ аймаг /нийслэл/-ийн .................... сум, дүүргийн ..... дугаар хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалт” гэж өөрчилсүгэй.

  2 дугаар зүйл.

1/Уг 1 дүгээр маягтын “Иргэний үнэмлэхийн дугаар” гэсэн баганыг хассугай.

2/Уг 1 дүгээр маягтын багануудыг “А”-аас “З” хүртэл дугаарласугай.

 

3 дугаар зүйл.

1/Уг 1 дүгээр маягтын “Жич:” гэсэн хэсгийг хассугай.

 

2. “ ................ аймаг /нийслэл/-ийн .................... сум, дүүргийн ..... дугаар хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалт” маягтыг Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлж, хяналт тавьж ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга /Б.Алтанжаргал/-д даалгасугай.

 

 

                        ДАРГА                                                                       Ч.СОДНОМЦЭРЭН

         

                        НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

                                                                                                            Б.АЛТАНЖАРГАЛ