ТҮР АЖИЛЛАХ ГЭРЭЭ

БАТЛАВ.

УИХ-ын сонгуулийн ... дугаар тойргийн .... дугаар хэсгийн хорооны

дарга

                                 ............................................. /                         /          

 

 

 

ТҮР АЖИЛЛАХ ГЭРЭЭ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэхүү гэрээг Улсын Их Хурлын сонгуулийн .... -р тойргийн .... -р хэсгийн  хороо болон тус хэсгийн хорооны дэргэд ажиллах мэдээллийн технологийн даамлын эрх, үүрэг, хариуцлага, тэдгээрийн үйл ажиллагааны харилцан уялдааг тодорхойлох зорилгоор нэг талаас Улсын Их Хурлын сонгуулийн ....-р тойргийн ....-р хэсгийн  хороо /цаашид “хэсгийн хороо” гэх/, нөгөө талаас тус хэсгийн хороонд мэдээллийн технологийн даамал /цаашид “даамал” гэх/-аар ажиллах ................................................-ны ........................................................... нар байгуулав.

 

1.2. Энэхүү гэрээ нь 2012 оны 06 дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн санал тоолох төхөөрөмжийг ..... дугаар тойргийн хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн багт хүлээлгэн өгснөөр дуусгавар болно.

 

1.3. Талууд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

 

Хоёр. Хэсгийн хорооны бүрэн эрх

 

2.1. Хэсгийн хороо нь Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна даамлыг ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл бололцоо, шаардлагатай техник, тоног төхөөрөмж, албан ажлын онцлогт шаардагдах бусад зүйлээр хангана.

 

            2.2. Даамлыг хэсгийн хорооны ажилд татан оролцуулах, ажил үүрэгт нь хамааралгүй ажилд дайчлан оролцуулахгүй байх, өөр ажилд шилжүүлэн томилж ажиллуулахгүй байх үүрэгтэй.

 

            2.3. Хэсгийн хороо даамалд хууль сахин биелүүлэх талаар шаардлага тавих, зөвлөгөө өгөх эрхтэй.

 

2.4. Даамалд сонгуулийн хороонд ажилласан хугацааны урамшууллыг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хэмжээгээр, 2 хэсэгчлэн олгоно. Эхний хэсгийг ажилласан хугацааны эхний хагаст, 2 дахь хэсгийг санал тоолох төхөөрөмжийг тойргийн хорооны дэргэдэх мэдээллийн технологийн багт бүрэн хүлээлгэн өгсний дараа олгоно.  

 

2.5. Хэсгийн хороо нь өөрийн бүрэн эрхэд хамааруулаагүй асуудлаар даамлын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

 

Гурав. Даамлын бүрэн эрх

 

            3.1. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 14 дүгээр  зүйлд заасны дагуу сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглах эрхийн гэрчилгээ авсан байна.

            Гэрчилгээний дугаар: .... 

 

3.2. Даамал нь Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн дүрэм, үйл ажиллагааны дотоод журамд заасны дагуу ажиллаж, тус Төвийн технологын нэгдсэн удирдлагын дор ажиллана.

 

3.3. Санал тоолох төхөөрөмжийн иж бүрдлийг сонгогчийн санал авах, тоолох ажиллагаанд бэлтгэх, сонгуулийн санал хураалтын явцад уг санал тоолох төхөөрөмжийн системийн хэвийн ажиллагааг хангаж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхэд өөрийн мэдлэг чадвараа дайчлан идэвх санаачилгатай ажиллана.

 

3.4. Эд хөрөнгө техник хэрэгсэл, бичиг баримтыг хадгалах, эзэмших талаарх хууль тогтоомж, заавар, журмыг чанд мөрдөж, сонор сэрэмжтэй ажиллана.

 

3.5. Даамал нь санал тоолох төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангаж, түүнийг аливаа этгээд гэмтээх, ажиллагааны горим, тохиргоог алдагдуулахаас сэргийлэх үүрэгтэй. Санал тоолох төхөөрөмжийг ажиллагаанд оруулсны дараа эзэнгүй орхихыг хориглоно.

 

3.6. Санал тоолох төхөөрөмжийн соронзон түлхүүрийг хариуцах бөгөөд түүнийг бусдад дамжуулах, эзэнгүй орхих, хаяж үрэгдүүлэх, гэмтээхийг хориглоно.

 

3.7. Даамал нь онцгойлон үзэх хүндэтгэх шалтгаанаас бусад шалтаг, шалтгаанаар ажилд ирэхгүй байх, ажил таслах, үйл ажиллагааны зохих дүрэм, журам, заавар, зааварчилгаанд зааснаас өөрөөр бие даан шийдвэр гарган, үйл ажиллагааны горим алдагдуулахыг хориглоно.

 

3.8. Санал тоолох төхөөрөмжид аливаа асуудал үүссэн, соронзон түлхүүрийг гэмтээсэн, алдаж үрэгдүүлсэн тохиолдолд харъяалагдах тойргийн хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн баг болон Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвд нэн даруй мэдэгдэнэ.

 

Дөрөв. Хариуцлага

 

            4.1. Талууд гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

            4.2. Даамал санал тоолох төхөөрөмж, түүний соронзон түлхүүрийг гэмтээсэн, алдаж үрэгдүүлсэн тохиолдолд түүгээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авах бөгөөд даамал эс зөвшөөрсөн тохиолдолд хууль хяналтын байгууллагад асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ.

 

 

 

 

Тав. Гэрээ хүчин төгөлдөр болох, түүнийг

дуусгавар болгох үндэслэл

 

5.1. Гэрээ нь хоёр талын гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд хүлээн авсан тоног төхөөрөмжөө харъяалагдах тойргийн хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн багт бүрэн хүлээлгэн өгч, баримт үйлдсэнээр дуусгавар болно.

 

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 39, 40 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 23, 24, Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн дотоод журмын холбогдох заалт, энэхүү гэрээг зөрчсөн тохиолдолд захиргааны санаачилгаар түр ажиллах гэрээг цуцална.

 

 

 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

 

Хэсгийн хорооны дарга                                                    Мэдээллийн технологийн даамал

.................................................                                               ........................................................