ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨН
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга гаргадаг.
Иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс буюу 2023 оны 04 дүгээр сарын 19-нөөс эхлэн зогсоож, 2023 оны 06 дугаар сарын 19-нөөс сэргээнэ.