Ажиглагчийн бүрдүүлэх баримт бичиг
- Сонгуулийн Ерөнхий хорооны 2021 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Сонгууль ажиглах нийтлэг журам”-ын 2.1-т заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрөөс өмнө дараах материалыг бүрдүүлж, цахимаар болон цаасаар хэсгийн хороонд бүртгүүлнэ. Үүнд:
- Ажиглагчаар томилсон шийдвэрийн хуулбар;
- Маягтын дагуу гаргасан ажиглагчийн өргөдөл;
- Нэг хувь 3х4 хэмжээтэй цээж зураг;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Ёс зүйн дүрмийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн гарын үсэг зурсан уг дүрмийн хуулбар.
- Гадаадын болон Олон Улсын байгууллага, гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, гадаад улсын иргэн /цаашид “гадаадын ажиглагч” гэх/ сонгууль ажиглах, ажиглагчаар бүртгүүлэх хүсэлтээ дараах баримт бичгийн хамт цаасан, эсхүл цахим хэлбэрээр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Үүнд:
- ажиглагчаар томилсон тухай холбогдох байгууллагын албан хүсэлт;
- маягтын дагуу гаргасан ажиглагчийн өргөдөл;
- нэг хувь 3х4 хэмжээтэй цээж зураг;
- гадаад паспортын хуулбар;
- Ёс зүйн дүрмийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн гарын үсэг зурсан уг дүрмийн хуулбар.
Сонгууль ажигласан этгээд ажиглалтын тайлангаа зөвлөмжийн хамт Сонгуулийн ерөнхий хорооны gecm@gec.gov.mn цахим хаягаар хүргүүлнэ.