СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 12 сарын 20 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Сонгуулийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн “Улсын Их Хурал, орон нутгийн” гэснийг “Орон нутгийн” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Сонгуулийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “Монгол Улсын Их Хурал /цаашид “Улсын Их Хурал” гэх/,” гэснийг, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2,” гэснийг, мөн зүйлийн 8.7 дахь хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, мөн зүйлийн 58.2 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.13 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн,” гэснийг, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг, 58 дугаар зүйлийн гарчгийн, 111 дүгээр зүйлийн 111.4.2 дахь заалт, 114 дүгээр зүйлийн 114.5.1 дэх заалт, 115 дугаар зүйлийн 115.2 дахь заалтын “Улсын Их Хурал,” гэснийг, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн “Улсын Их Хурал болон” гэснийг, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийн “Улсын Их Хурал, түүний гишүүний болон” гэснийг, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн “Улсын Их Хурал, түүний гишүүний,” гэснийг, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн “сонгуулийн тойрогт”, “уг тойргийн” гэснийг, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн болон” гэснийг, 75 дугаар зүйлийн 75.3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын сонгуулиар аймаг, дүүргийн сонгуулийн хороо,” гэснийг, 99 дүгээр зүйлийн 99.1.3 дахь заалт, 103 дугаар зүйлийн 103.4.1 дэх заалтын “Улсын Их Хурлын болон” гэснийг, 111 дүгээр зүйлийн 111.5 дахь хэсгийн “Улсын Их Хурлын сонгуулийн талаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн болон” гэснийг тус тус хассугай.
3 дугаар зүйл.Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалтыг, 8 дугаар зүйлийн 8.5.1, 8.6.1 дэх заалтыг, 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсгийг, 12 дугаар зүйлийг, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийг, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг, 22 дугаар зүйлийн 22.4, 22.5 дахь хэсгийг, 31 дүгээр зүйлийн 31.12, 31.13, 31.14 дэх хэсгийг, 33 дугаар зүйлийн 33.11, 33.12 дахь хэсгийг, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг, мөн зүйлийн 44.7.1, 44.7.2 дахь заалтыг, 46 дугаар зүйлийн 46.2, 46.3 дахь хэсгийг, 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтыг, 72 дугаар зүйлийн 72.1, 72.4 дэх хэсгийг, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг, 84 дүгээр зүйлийн 84.2.1 дэх заалтыг, 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсгийг, 16 дугаар бүлгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР