МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2006 оны 01 сарын 12 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН
СОНГУУЛИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 12 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“12 дугаар зүйл.Сонгуулийн ерөнхий хороо, түүний бүрэн эрх
Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлын талаар Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Сонгуулийн төв байгууллагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ