МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 11 сарын 26 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсгийн “хөтөлбөрөө” гэсний дараа “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд болон” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
“34.1.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд мөрийн хөтөлбөр нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын биелэлтийг хангахад чиглэсэн байна.”
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД