МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр                                      Улаанбаатар хот

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 43.1.4 дэх заалт нэмсүгэй: “43.1.4.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа гаргасан сонгогчдын саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийх.”

2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийн “20.00” гэснийг “22.00” гэж тус тус өөрчилсүгэй.
    
3 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                               З.ЭНХБОЛД