МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Нэгдүгээр зүйл.Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 8 дугаар зйүлийн 1, 2 дахь  хэсэг, 21 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн эхний өгүүлбэр, 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь заалт, 38 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 42 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

                        1/8дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг:

“1.Сонгуулийг нэг мандат бүхий тойргоор зохион байгуулж явуулна.

2.Сонгуулийн тойргиг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоог харгалзан санал авах өдрөөс 70 хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулна. Аймгийн хүн амын тоо нь Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймгийн сумуудтай нэгтэн нэг тойрог байгуулж болно.”

2/21 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг:

“1.Сонгуульд оролцохдоо илэрхийлж бүртгүүлсэн нам, эвсэл, нэр дэвшигчид өөрийн мөрийн хөтөлбөр, үзэл бодлоо чөлөөтэй тайлбарлан таниулах, нэр дэвшигчдээ сурталчлах зорилгоор хурал цуглаан хийх, уулзалт зохион байгуулах, ухуулах байр ажиллуулах эрхтэй.

            Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн өмнөх сурталчилгааны зориулалттай уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал зэргийг аймагт сумын Засаг дарга, нийслэлд дүүргийн Засаг даргаас зөвшөөрсөн гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулна.

5.Улс төрийн намуудын харьяалалд байгаагаас бусад өмчийн аль ч хэлбэрийн радио, телевиз, сонин, сэтгүүлээр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар дагнасан сурталчилгаа явуулахыг хориглоно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.ГОМБОЖАВ