Нээлттэй ажлын байр (2015-11-10)
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАСОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ
НӨХӨХ ТУХАЙ
Нэг. СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д
“Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул
орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Сонгуулийн ерөнхий
хорооны Ажлын албаны сул орон тоог нөхөх захиалгыг
нийтэд зарлаж байна. Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад
байгууллагад ажиллаж байгаа төрийн
жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний
нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд
тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай
шаардлагыг хангасан, энэ албан тушаалд
ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн санал хүсэлтээ
гаргаж болно. Нийтэд мэдээлж байгаа энэхүү төрийн жинхэнэ албан
тушаалын сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр
тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан
тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нөхөх үйл ажиллагааг
зохион байгуулна.
Хоёр.
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
Нийтэд мэдээлж байгаа энэхүү төрийн жинхэнэ
албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд Засгийнгазар (хуучнаар Ялалтын
талбайн зүүн талд байрлах)-ын XI байрны 2 давхарт 203 тоот өрөө /Сонгуулийн ерөнхий
хорооны Ажлын алба/-нд2015 оны 11 дүгээр сарын
20-ны өдөр 09.00-12.30, 13.30-17.30 цагийн хооронд өөрийн биеэр ирж
бүртгүүлнэ. Иргэд бүртгүүлэхдээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил,
туршлага, ур чадвар, тусгай шаардлагын талаар
дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсон нэр, томьёо хэрэглэхгүй
мэдээлэх шаардлагатай. Мөн холбоо барих утасны
дугаар, гэрийн хаяг, е-майл хаяг зэргийг тодорхой дурдана.
Гурав. БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА
1. Бүртгүүлэх иргэн Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хаяг байгаа “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-тай танилцсан байна.
2.
Бүртгүүлэгч хуурамч баримт материал бүрдүүлэхгүй, худал мэдүүлэхгүй байх үүрэг
хүлээнэ.
3. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
· Өргөдөл
Жич: Иргэн ажилд орохыг хүссэн өргөдөлдөө төрийн албаны мэргэшлийн шалгалтыг
хэдэн оны хэдэн сард хаана, ямар байгууллагад өгч тэнцсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ.
· Төрийн албан хаагчийн
анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
· Боловсролын түвшинг
тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг хуулбарын хамт;
· Мэргэшүүлэх сургалтанд
хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
· Иргэний үнэмлэхний эх,
хуулбарын хамт;
· “4 х 6”-гийн
хэмжээний цээж зураг 2 хувь;
· Ажилласан хугацаа болон
ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн
дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;
Дөрөв. МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА
Тус байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон
тоонд ажиллах хүсэлтэй иргэд
Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны 264896 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН СУЛ ОРОН ТООНЫ АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
№ |
Албантушаалын |
Ажлынбайрандтавигдахшаардлага |
||||||||
Ангилал |
Нэр |
Хариуц-санасуудал |
Оронтоо |
Боловсрол |
Мэргэжил |
Туршлага |
Урчадвар |
Тусгайшаардлага |
||
1 |
АА-10 |
мэргэжилтэн |
Гадаад харилцаа хариуцсан |
1 |
Бакалавр |
Эрх зүйч, хэл шинжлэл, олон улсын харилцаа, орчуулагч |
Улсад 1-ээс доошгүй жил ажилласан
байх |
-Англи хэлний ахисан дунд
түвшний мэдлэгтэй байх |
- Ёс зүйн хэм хэмжээг чанд сахих |