Сонгуулийн Ерөнхий Хорооны 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай ажлын дэлгэрэнгүй тайлан

Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар захирамжаар тус Хорооны 2014 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч ажиллалаа. Төлөвлөгөөг боловсруулахдаа Авлигатай тэмцэх газраас 2014 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 01/716 дугаар албан бичгээр тус Хороонд ирүүлсэн үнэлгээний дүн, “Эм Ди Эс энд Ассошейтс” ХХН-ийн партнер, шинжээчдийн багаас гаргасан төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны тайлан зэргийг үндэслэж боловсрууллаа. Уг төлөвлөгөөг тус Хорооны Ажлын албаны даргын 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 19 тоот албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн болно.

 

Сонгуулийн Ерөнхий Хорооны 2014 оны авлигын эсрэг төлөвлөгөөнд дараах 15 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан бөгөөд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 55 шалгуур үзүүлэлтүүдийг удирдлага болгон, төлөвлөсөн ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэлээ. Тухайлбал;

 

  1. Хүний нөөцийн ил тод, байдлыг хангах, олон нийтийг түүнтэй харилцах боломжоор хангах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ:

 

Шалгуур үзүүлэлт:

 

- Сул орон тооны зарыг цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулсан байх

- Сонгон шалгаруулалт явуулах талаар цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх

- Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулах

 

            Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

  • Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-т тус тус заасны дагуу тус Хорооны Ажлын албаны 2014 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 34 тоот албан бичгийг Төрийн албаны зөвлөлд явуулж улмаар холбогдох нөөцийн санд бүртгэлтэй иргэдийн мэдээлэлтэй танилцаж Хорооны ажлын албаны даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 06, 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар тушаалуудаар ажлын албаны хууль, эрх зүйн хэлтэст З.Билгүүнийг шинжээчийн, Ш.Энхбаатарыг ахлах референтийн албан тушаалд, Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын 2014 оны 02, 18 дугаар тушаалуудаар П.Алтанчимэг, Г.Очгэрэл, С.Чизориг нарыг программ хангамжийн инженерээр тус тус томилон ажиллуулж байна. Сонгон шалгаруулалт явуулах талаарх мэдээллийг тус Хорооны цахим хуудасны “Ил тод байдал”/ “Хүний нөөц” / “Сул орон тооны зар” цэсэнд байршуулснаар хүний нөөцийн ил тод байдлыг хангаж, түүнтэй олон нийт чөлөөтэй танилцах боломжийг бүрдүүлж ажиллаа. Мөн тус Хорооны цахим хуудаст тус Хорооны бүтэц орон тоо болон одоо ажиллаж байгаа албан хаагчдын талаарх мэдээллийг байршуулсан.

  • Сонгон шалгаруулалт явуулах талаарх мэдээллийг тус Хорооны цахим хуудасны “Ил тод байдал”/ “Хүний нөөц” / “Сул орон тооны зар” цэсэнд байршуулсан болно.

  • Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох зорилгоор уг үйл ажиллагаанд баримтлан ажиллаж буй Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ыг Хорооны цахим хуудсанд байршуулсан болно.

 

 

  1. Албан хаагч бүрийн ажил үүргийн хуваарийг тодорхой болгох

 

Шалгуур үзүүлэлт:

 

            - Албан хаагч бүрийн ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтыг баталж, мөрдүүлсэн байх

- Албан хаагчдын хариуцсан ажил, үүргийн талаарх мэдээллийг цахим хуудсанд байршуулсан байх

 

            Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

  • Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын албаны даргын 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн “Ажилд томилох, цалин шинэчлэн тогтоох тухай” 02 дугаар тушаалаар тус Хорооны Ажлын албаны бүтцийг Захиргаа, санхүүгийн хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс, Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтэстэй байхаар зохион байгуулсантай холбогдуулж бүх албан хаагчдын ажил үүргийн хуваарийг хавсралтаар баталсан болно. Мөн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан. Ажлын албаны даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаар тушаалаар тус Хорооны Ажлын албаны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Наранбатыг албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үүрэгт ажлаас чөлөөлж, Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнийг албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнаар томилсон тул Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах референтийн ажлын байрны тодорхойлолтод холбогдох өөрчлөлтийг тусгасан.

  • Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын албаны даргын 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар тушаалын хавсралтаар баталсан албан хаагчдын ажил үүргийн хуваарийг тус Хорооны цахим хуудасны “Ил тод байдал”/“Хүний нөөц”/“Албан хаагчдын ажил үүргийн хуваарь” хэсэгт байршуулсан.

 

  1. Албан хаагчдын давхар ажил эрхлэх боломжтой эсэхийг шийдвэрлэх

 

Шалгуур үзүүлэлт:

 

- Хууль тогтоомжоор зөвшөөрсөн давхар ажил эрхэлж болох ажлын жагсаалтыг гаргаж, албан хаагчдад танилцуулах

- Давхар ажил эрхлэхтэй холбоотой журмын хэрэгжилтийг хангуулах

 

            Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан давхар ажил эрхлэлттэй холбогдсон хязгаарлалт болон хуулийн 18.5 дахь хэсэгт заасан давхар эрхэлж болон ажлын жагсаалтыг Ажлын албаны ажилтнуудад танилцуулсан болно.

  • Тус Хорооны нийт албан хаагчид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан давхар ажил эрхлэх хязгаарлалтын хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж байна. Давхар ажил эрхлэлтийн талаарх судалгааг гаргаж АТГазарт өмнө хүргүүлж байсан бөгөөд одоогоор өөрчлөлт оруугүй болно. /Ажлын албаны 2013 оны 54 дугаар албан бичиг/

     

  1. Байгууллагын удирдлагаас гаргаж байгаа шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах

 

Шалгуур үзүүлэлт:

 

- Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журам, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг цахим хуудсанд байршуулсан байх

 

            Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгууль, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдуулан тус Хорооноос баталсан дүрэм, журам, заавар, загвар, маягтуудыг www.gec.gov.mn цахим хуудасны “Хууль тогтоомж”/“Сонгуулийн Ерөнхий Хорооны шийдвэр” гэсэн хэсэгт сонгууль тус бүрээр ангилан байршуулсан болно. 2014 оны 10 сарын байдлаар тус Хороо тогтоол гаргаагүй байна.

     

  1. УИХ-аар хэлэлцэгдэх хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн талаар төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн зүгээс саналаа илэрхийлэх бололцоо, нөхцлөөр хангах

     

Шалгуур үзүүлэлт:

 

- Хууль, бусад шийдвэрийн төслүүдийн талаар иргэдээс санал хүлээж авах механизм /цахим хуудсаар, санал асуулга гм/ бүрдүүлсэн байх

- Иргэд, ТББ-ын саналыг судалж, төсөлд тусгахаар ажилласан байх

 

            Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

  • Тус Хорооны www.gec.gov.mn цахим хуудасны “Өргөдөл, гомдол, санал хүсэлт” цэсээр дамжуулан иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг тус Хорооны и-мэйл хаягаар хүлээн авч, хариу өгөх боломжийг бүрдүүлсэн.Мөн цахим хуудасны “Хууль тогтоомж”/ “Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд тусгах санал” цэсэнд саналыг байршуулснаар иргэд, сонгогчдод чөлөөтэй танилцаж, санал гаргах боломжийг бүрдүүлж ажиллаа.

  • Монголын дүлийн иргэдийн үндэсний холбоо ТББ-аас тус Хороонд ирүүлсэн сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг хүлээн авч, Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт хүргүүлэх ажлыг зохион байгуулж ажиллаа. Мөн энэ чиглэлээр иргэдээс утасаар болон биечлэн уулзаж өгсөн саналуудыг судалж, сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд өгөх саналуудад тусгаж ажиллаа.

     

  1. Шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг ба нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг олон нийтэд танилцуулах, сонирхогч бүлгүүдтэй харилцан санал солилцох

 

Шалгуур үзүүлэлт:

 

- Боловсруулж байгаа бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг цахим хуудсандаа байршуулсан байх

- Эдгээр төсөлд иргэд, олон нийт, сонирхогч бүлгийн санал, шүүмжлэлийг хүлээн авах, харилцан санал солилцох боломжийг бүрдүүлсэн байх

- Саналыг судалж, төсөлд тусгахаар ажилласан байх

 

            Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

  • Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд тусгах саналуудыг боловсруулан тус Хорооны цахим хуудасны “хууль, тогтоомж”/ “Сонгуулийн нэгдсэн хуулийн  төсөл” цэсэнд байршуулан иргэд, ТББ уг саналтай танилцах, санал өгөх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.2014 оны хувьд тус Хорооноос нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрхийн акт гараагүй болно.  2012, 2013 онд сонгууль зохион байгуулж явуулахтай холбогдуулан батлах шаардлагатай дүрэм, журам, заавар, загвар, маягт болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг сонгуулийн үеэр цахимд хуудсандаа байршуулсан.

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуулийн үеэр эдгээр төсөлд иргэд, олон нийт, сонирхогч бүлгийн санал, шүүмжлэлийг хүлээн авах, харилцан санал солилцох боломжийг бүрдүүлж ажилласан.

  • Хорооны цахим хуудсаар дамжуулан 2013 онд СЕХ-ноос баталсан сонгууль зохион байгуулж явуулахтай холбогдсон журам, заавар, загвар, маягтын төсөлд иргэд, ТББ-аас ирүүлсэн саналыг тусгах боломж бүрдүүлэн ажилласан болно.

  • Эдгээр журам, заавар, загвар, маягтыг цахим хуудасны “Хууль тогтоомж”/ “Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр” цэсэнд сонгууль тус бүрээр төрөлжүүлэн байршуулж иргэд, сонгогчдод нээлттэй танилцах боломжийг бүрдүүлж ажиллаа.

  • Тус Хорооны www.gec.gov.mn цахим хуудасны “Өргөдөл, гомдол, санал хүсэлт” цэсээр дамжуулан иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг тус Хорооны и-мэйл хаягаар хүлээн авах, иргэд, олон нийт, сонирхогч бүлгийн санал, шүүмжлэлд тодорхой хариу өгөх, харилцан санал солилцох боломжтой юм.

 

  1. Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэх шат дамжлагыг цөөрүүлэх, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авч шалгах

     

Шалгуур үзүүлэлт:

 

- Өргөдөл, гомдол, санал, хүсэлт, мэдээллийг хүлээн авах нөхцлийг бүрдүүлэх /утас, хайрцаг, санал хүсэлтийн дэвтэр, факс, цахим, бичгээр, амаар гм/

- Үйлчилгээ, захидал харилцаа хариуцсан албан хаагчийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах хуваарийг цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулсан байх

- Бусад этгээдээс шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн өргөдлийн шийдвэрлэлтийн талаар цахим хуудсаар мэдээлэх

- Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэсэн талаар цахим хуудсаар мэдээлэх

 

            Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

  • Тус Хорооны цахим хуудсанд “Өргөдөл, гомдол, санал хүсэлт” гэсэн иргэдээс санал хүсэлт, өргөдөл, гомдлыг онлайнаар хүлээн авах, хариу өгөх боломж бүхий шинэ цэс үүсгэн ажиллуулж байна. Мөн өргөдөл гомдол хариуцсан ажилтны нэр, холбогдох утас, иргэд хүлээн авах хуваарь зэрэг мэдээллийг Хорооны цахим хуудаст байршуулсан, Санал хүсэлт хүлээж авах тусгай хайрцгийг мэдээллийн самбарын дэргэд байршуулан ажиллуулж байна.

  • Тус Хорооны мэдээллийн самбарт болон цахим хуудасны “Өргөдөл, гомдол, санал хүсэлт” хэсэгт өргөдөл, гомдол хариуцсан ажилтны нэр, албан тушаал, утас болон иргэдийг хүлээн авч уулзах хуваарь зэрэг мэдээллийг байршуулсан болно. Мөн Хорооны Ажлын албаны даргын тушаалаар тус Хороонд иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай журмыг баталж, мөрдөн ажиллаж байна.

  • 2014 онд Тус Хороонд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэсэн талаарх мэдээллийг цахим хуудасны “өргөдөл гомдол шийдвэрлэлтийн мэдээ” тусгай баннер ажиллуулан мэдээллэж байна. 2014 оны хувьд иргэд, төрийн бус байгууллага бусад этгээдээс нийт 128 өргөдөл, гомдол, саналууд ирүүлсэн байна.

  • Эдгээр өргөдөл, гомдол, хүсэлтийн хариуг цаг хугацаанд нь өгч шийдвэрлэсэн болно. Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг гаргаж, тус Хорооны цахим хуудсаар мэдээллэж байна.

     

  1. Төсвийн орлого, түүний зарцуулалт, гадаадын зээл, тусламж, түүний хуваарилалтыг олон нийтэд тухай бүр мэдээлэх

     

Шалгуур үзүүлэлт:

 

- Тухайн жилийн төсөв, өмнөх оны төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн төслийг тус тус цахим хуудсанд байршуулсан байх

- Жилийн эцсийн санхүүгийн тайланг цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулсан байх - Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулсан байх

- Тухайн жилийн төсөвт орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг цахим хуудсанд байршуулсан байх

- Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг цахим хуудсанд нээлттэй байршуулсан байх

 

            Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

  • Тус Хорооны цахим хуудасны “Ил тод байдал” / “Байгууллагын төсөв санхүү” / “Батлагдсан төсөв” цэсэнд Сонгуулийн Ерөнхий Хорооны 2014 оны төсөв, “Дараа жилийн төсвийн төсөл” цэсэнд Сонгуулийн Ерөнхий Хорооны 2015 оны нэгдсэн төсвийн төсөл, “Төсвийн гүйцэтгэл” цэсэнд төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн тайланг тус тус байршуулсан болно.Эдгээр мэдээллийг тайланд хавсаргав.

  • Тус Хорооны мэдээллийн самбарт болон цахим хуудасны “Ил тод байдал”/”Байгууллагын төсөв санхүү”/”Санхүүгийн тайлан” цэсэнд Сонгуулийн Ерөнхий Хорооны 2013 оны санхүүгийн нэгдсэн тайланг байршуулсан болно.

  • Тус Хорооны мэдээллийн самбар болон цахим хуудасны “Ил тод байдал”/”Байгууллагын төсөв санхүү”/”Аудитын тайлан” цэсэнд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 681 тоот албан бичгээр тус Хороонд ирүүлсэн аудитын гэрчилгээг байршуулсан болно.

  • Тус Хороонд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр байхгүй болно.

 

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, түүнтэй танилцах боломжоор хангах

     

Шалгуур үзүүлэлт:

 

- Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулсан байх

- Тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилгыг цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулсан байх

- Тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үндэслэлийн талаарх мэдээллийг ил тод мэдээлэх

- Тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх мэдээлэл, тендерт шалгарсан болон шалгарч чадаагүй шалтгаан, нөхцөл, хуулийн үндэслэлийг танилцуулах

- Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг цахим хуудсанд байршуулсан байх

- Тендер шалгаруулах явцад илэрсэн зөрчлийн талаар холбогдох байгууллагад мэдэгдэх

- Худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүнгийн талаарх мэдээллийг цахим хуудсанд байршуулсан байх.

- Тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах

 

            Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

  • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг тус Хорооны мэдээллийн самбарт болон цахим хуудасны “Ил тод байдал”/“Худалдан авах ажиллагаа”/“Сонгуулийн Ерөнхий Хорооны 2014 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөө” цэсэнд байршуулсан болно. Сонгуулийн Ерөнхий Хорооноос 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос албан тасалгааны тавилга болон компьютер, техник хэрэгсэл нийлүүлэх тухай тендийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгууллаа.

  • Тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам /тендрийн үнэлгээний заавар/, тендерийн урилгыг тус Хорооны мэдээллийн самбарт болон цахим хуудасны “Ил тод байдал”/“Худалдан авах ажиллагаа”/“Тендрийн баримт бичиг”, “Тендрийн урилга”, “Тендрийн үнэлгээний заавар” гэсэн цэсүүдэд тус тус байршуулсан болно.

  • Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үндэслэлийн талаарх мэдээллийг тус Хорооны цахим хуудасны “Ил тод байдал”/“Худалдан авах ажиллагааны явцын мэдээ, үр дүн” цэсэнд тендер шалгаруулалтын дүн болон тендерт оролцогчдод хүргүүлсэн мэдэгдлийг байршуулсан болно.Энэхүү мэдэгдэл болон шалгаруулсан үндэслэлийн талаарх тайланд тендерт оролцогч байгууллагууд ямар үндэслэлээр шаардлага хангаагүй, ямар үндэслэлээр шаардлага хангаж шалгарсан талаарх үндэслэлүүдийг тодорхой дурдсан болно.

  • Тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх мэдээлэл, тендерт шалгарсан болон шалгарч чадаагүй шалтгаан, нөхцөл, хуулийн үндэслэлийг тендерт оролцсон байгууллагуудад албан бичгээр хүргүүлж мөн энэ талаарх мэдээллийн цахим хуудсанд байршуулсан болно.

  • Тус Хорооны цахим хуудасны “Ил тод байдал”/”Худалдан авах ажиллагаа”/”Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайлан” цэсэнд СЕХ-ны 2013 оны 1-3 дугаар улирлын бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын тайланг байршуулсан.

  • Тендер шалгаруулах явцад илэрсэн зөрчилгүй болно.

  • Тус Хорооны цахим хуудасны “Ил тод байдал”/ “Худалдан авах ажиллагаа”/ “Худалдан авах ажиллагаанд хийсэн аудит, бусад хяналт шалгалт” цэсэнд Сонгуулийн Ерөнхий Хороонд улсын төсвөөс 2013 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг байршуулсан болно.

  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдана авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсгийг үндэслэн Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын албаны даргын 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” 05 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд  “Тендерийн зөвлөх төв” ТББ-ын тэргүүн Л.Ариунжаргал, Нийгмийн хариуцлага хөгжлийн төлөө түншлэл ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Цэцгээ нарыг томилон ажиллуулсан болно.

     

  1. Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах, уг асуудлаар харилцах албан тушаалтантай байх

     

Шалгуур үзүүлэлт:

 

-Эрх бүхий албан тушаалтныг томилсон байх

- Гүйцэтгэх чиг үүргийг ажлын байрны тодорхойлолт болон ажил үүргийн хуваарьт тусгасан байх

- Энэ чиглэлээр зохион байгуулсан сургалт семинарт хамрагдсан байх

 

            Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

  • Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын албаны даргын 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаар тушаалаар тус Хорооны Ажлын албаны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Наранбатыг албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнаас чөлөөлж, тус Хорооны Ажлын албаны Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнийг албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнаар томилсон.

  • Сонгуулийн Ерөнхий Хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах референтийн ажлын байрны тодорхойлолт дахь ажлын байрны 11 дахь үндсэн зорилтод “Хорооны Ажлын албаны албан хаагчдын ХАСХОМ-ыг бүртгэж хадгалах, Хорооны дарга, нарийн бичгийн даргын ХАСХОМ болон сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх” талаарх өөрчлөлтийг тусгаж баталгаажуулсан болно.

  • Авлигатай тэмцэх газраас 2013 оны 01 дүгээр сарын 10, 11, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан сургалтуудад өмнөх эрх бүхий албан тушаалтан хамрагдаж байсан. Шинээр томилогдсон эрх бүхий албан тушаалтан АТГ-ын холбогдох албан тушаалтнуудтай харилцаж зөвлөгөө, зааварчилгаа авсан. Мөн Авлигатай тэмцэх газраас 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан сургалтанд хамрагдсан. Цаашид АТГ-аас зохион байгуулах сургалт, семинарт хамрагдахаар төлөвлөж байна.

 

  1.  Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоон мөрдүүлэх

     

Шалгуур үзүүлэлт:

 

- Сонгуулийн төв болон орон нутгийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг боловсруулж, уг дүрмийн төсөлд Авилгатай тэмцэх газраас санал авч батлуулах.

- Сонгуулийн төв байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдад ёс зүйн дүрмийг танилцуулах

  - Зөрчлийн талаарх мэдээлэл, хүлээн авах нөхцөл /тогтмол утас ажиллуулах, цахим хуудсанд байршуулах, шуудангаар, биечлэн, хайрцаг байршуулах г.м/-ийг бүрдүүлэх

- Зөрчлийн талаар бүртгэл хөтлөх

- Зөрчлийг хянан шийдвэрлэсэн байдал

- Зөрчил үүссэн буюу үүсч болзошгүй тохиолдолд авсан урьдчилан сэргийлэх арга хэмжээ /зөвлөмж/-ийг хэрэгжүүлэх

- Зөрчил илэрсэн тохиолдолд хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх

- Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хамт олонд мэдээлэх

 

            Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

  • Сонгуулийн Ерөнхий Хорооны албан хаагчдын ёс зүйн дүрмийн төслийг боловсруулж тус Хорооны Ажлын албаны даргын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаар албан бичгээр дүрмийн төсөлд санал авахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Улмаар Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 22 дугаар захирамжаар “Сонгуулийн Ерөнхий Хорооны албан хаагчдын ёс зүйн дүрэм”-ийг баталсан болно.

  • Тус Хорооны албан хаагчдад “Сонгуулийн Ерөнхий Хорооны албан хаагчдын ёс зүйн дүрэм”-ийг танилцуулж, мэдээлэл өгсөн болно. Мөн цахим хуудасны “Ил тод байдал”/ “Хүний нөөц”/ “Ёс зүйн дүрэм” цэсэнд байршуулсан.

  • Тус Хорооны цахим хуудсанд “өргөдөл, гомдол, санал, хүсэлт” нэртэй тусгай баннер байршуулан иргэд, сонгогчдоос санал хүсэлт, өргөдөл, гомдол, зөрчлийн талаарх мэдээллийг тогтмол хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн өргөдөл гомдол хүлээн авах, хариуцсан ажилтантай холбогдох утас, иргэдийн биечлэн хүлээн авч уулзах хуваарийг цахим хуудаст байршуулсан. Мөн мэдээллийн самбарын дэргэд санал, хүсэлтийн хайрцаг байршуулан ажиллуулж байна.

  • Тус Хороонд ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл, гомдол гараагүй байна.

  • Тус Хорооны ажлын албаны даргын 2014 оны 05 дугаар ташуулаар байгуулагдсан Үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнээр ажилласан албан хаагчид Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэх тухай маягтын дагуу худалдан авах ажиллагаанд оролцохдоо зөрчлийн талаарх мэдэгдэл гаргаж ажилласан болно.

  • Тус Хороонд ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл, гомдол гараагүй байна.

  • Тус Хорооны ажлын албаны 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Ажлын албаны даргын 2014 оны 22 дугаар захирамжаар батлагдсан “Сонгуулийн Ерөнхий Хорооны албан хаагчдын ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг хийв.

     

     

  1.  Авлигын эрсдэл ба авлига гарах боломжийг бууруулах

     

Шалгуур үзүүлэлт:

 

- Авлигатай тэмцэх газрын санал, зөвлөмж болон тодорхой судалгаа, шинжилгээнд тулгуурлан авлигад өртөх эрсдэлтэй ажил, албан тушаал, үйлчилгээний жагсаалт гаргах

- Эрсдэлтэй ажил, албан тушаал, үйлчилгээг гүйцэтгэх албан тушаалтан, ажилтаны үйл ажиллагааг хянах нөхцөл бололцоог бүрдүүлэх

 

            Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

  • Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас 2014 онд гаргасан “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2013 оны судалгааны тайлан”, “Авлигын индексийн 2013 оны судалгааны үр дүнгийн тайлан” зэрэг судалгаа, шинжилгээний материал болон тус Хорооны албан хаагчдын дунд явуулсан “Эрсдэлтэй ажил, албан тушаалыг тодорхойлох хуудас” судалгааны асуумжид тулгуурлан авлигад өртөх эрсдэлтэй ажил, албан тушаал, үйлчилгээний жагсаалтыг гаргасан.

  • Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам, байгууллагын дотоод журам, сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны ажилтны ёс зүйн дүрэм, холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу ажил, үйлчилгээг гүйцэтгэдэг бөгөөд эрсдэлтэй ажил, албан тушаал хашин ажиллаж байгаа албан тушаалтны үйл ажиллагааг нээлттэй, ил тод байдлаар иргэд, сонгогчдод хүргэх бололцоог бүрдүүлэн ажиллаж байна. Тухайлбал тус Хорооны цахим хуудасны мэдээллийн ил тод байдал цэсээр дамжуулан үйл ажиллагааны талаарх хуулиар зөвшөөрсөн бүхий л мэдээ, мэдээллийг иргэдэд толилуулж байна.

     

  1.  Авлигын эсрэг соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэх

     

Шалгуур үзүүлэлт:

 

 

- Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, баталсан байх

- Төлөвлөгөөний хэрэгжилтийг тогтоосон хугацаанд тайлагнасан байх

- Төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлэх зардлыг тусгайлан төлөвлөж, санхүүжүүлэх

- Албан хаагчдад авлигын эсрэг сургалт, мэдээллийг дангаар болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулах

- Авлигын эсрэг үйл ажиллагаанд салбарын байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, арга зүйн удирдлагаар хангах

- Төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын хөдөлгөөнийг дэмжих, үйл ажиллагаандаа татан оролцуулах, энэ тухай мэдээллийг цахим хуудсандаа байршуулах

 

 

            Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

  • Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Төлөвлөгөө батлах тухай” 13 дугаар захирамжаар тус Хорооны 2013 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан.

  • Төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай тайланг тус Хорооны 2013 оны 11 дүгээр сарын ...-ны өдрийн ... тоот албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн болно.

  • Тус Хорооны ХАСХОМ бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтанд 2014 онд эрх бүхий албан тушаалтнаар ажилласаны нэмэгдэл хөлс олгож байгаа. 2013 оны төсөвт тус Хорооны үйл ажиллагааг нээлттэй ил тод байлгах зорилго бүхий “Мэдээллийн самбар” болон иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах харилцан санал солилцох зорилгоор санал, хүсэлтийн хайрцаг зэргийг хийлгэхээр төсөвлөж, санхүүжүүлсэн. Мэдээллийн самбарт байршуулсан мэдээ, мэдээллийг тогтмол шинэчилж, санал хүсэлтийн хайрцыг үргэлжлүүлэн ажиллуулж байна. Мөн Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны 2013 оны үнэлгээний тайланд дурдсан Зөвлөмж болох “...цахим хуудасныхаа агуулгыг хуульд заасан шаардлагад нийцүүлэх, иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй, өндөр хурдтай болгох талаар шаардлагатай төсөв хөрөнгийг тусгаж ажиллах...” гэснийг анхаарч, Хорооны цахим хуудаст агуулагдах мэдээ мэдээллийг иргэдэд илүү ойлгомжтой болгох талаар анхаарч ажилласан. Мөн “Комтел” ХХК-тай “Интернетийн үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан интернетийн хурдыг нэмэгдүүлж 10 /Mbps/ болгов. Мөн авлигатай тэмцэх газраас тус Хороонд явуулсан сургалтын агуулга, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс тус Хорооны нийт ажилтан албан хаагчдыг урьдчилан сэргийлэх, холбогдох мэдээллээр хангахад удирдлагын зүгээс анхаарч “Авлига, ашиг сонирхлын зөрчил, ба ил тод байдал”-ын талаар холбогдох зөвлөмж бүхий гарын авлагыг тодорхой зардал гарган хэвлүүлж, албан хаагчдад танилцуулах, тараах арга хэмжээг авч ажиллаа. Сонгуулийн Ерөнхий Хорооны хувьд авлигын эсрэг явуулж буй аливаа үйл ажиллагааг өөрсдийн нөөц бололцоонд түшиглэн бүхий л бололцоот арга хэмжээг авч ажиллаж байна.

  • Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран тус Хорооны нийт ажилтан, албан хаагчдад “Ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал”, “Төрийн байгууллагуудаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал, анхаарах асуудал” сэдэвт сургалтуудыг зохион байгууллаа.

  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшиж сонгогдсон сонгогдогчдын ХОМ-ийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороод болон тойргийн хороодоос хуулийн хугацаанд хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлэн ажиллаж байна.

  • Иргэний нийгмийн байгууллагын чиг үүргийнхээ хүрээнд Сонгуулийн Ерөнхий Хороотой хамтран ажилладаг “Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн сүлжээний гишүүн “МИДАС” /Монголын мэдээллийн хөгжлийн холбоо/ ТББайгууллага Сонгуулийн автоматжуулсан системийн үйл ажиллагаанд мониторинг хийж сонгуулийн автоматжуулсан системийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн тодорхой санал, дүгнэлтүүдийг гаргасан. Автоматжуулсан системийн тухай хууль болон холбогдох бусад дүрэм, журмуудад өөрчлөлт оруулах тухай санал бэлтгэхдээ энэхүү мониторингийн үрд дүнд гарсан санал, дүгнэлтүүдийг тусгах чиглэлээр ажиллаж байна.

     

  1.  Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, энэ талаархи мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцлийг хангах

     

Шалгуур үзүүлэлт:

 

  • Авлигын эсрэг хууль тогтоомжийг боломжит хэлбэрээр сурталчлах /мэдээллийн самбар, цахим хуудас, яриа таниулга, теле сурталчилгаа, сонсгол, нээлттэй өдөрлөг, хэлэлцүүлэг, хэвлэмэл материал гм/

  • Авлигатай тэмцэх газраас бэлтгэн хүргүүлсэн сурталчилгааны материалыг иргэд, байгууллагад түгээн ажилласан байх

     

            Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

  • Хорооны нийт албан хаагчдыг Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн Авлигын эсрэг эрх зүйн баримт бичгийн эмхтгэл, Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч нарт зориулсан гарын авлагаар хангаж ажилласан.  Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдох эрх зүйн актуудыг тус Хорооны “Эрх зүйн акт”/“Авлигын эсрэг хууль тогтоомж” цэсэнд байршуулсан.

  • Авлигатай тэмцэх газраас бэлтгэн ирүүлсэн сурталчилгааны зурагт хуудас болон наалтуудыг Хорооны ажлын байранд байрлуулсан болно. Тус Хорооны удирдлагын зүгээс нийт ажилтан, албан хаагчид болон иргэд олон нийтэд авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилах, шаардлагатай мэдээллэр хангахад чиглэсэн үйл ажиллагааг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

     

  1.  Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрийг биелүүлэх

     

            Шалгуур үзүүлэлт:

 

  • Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчаас гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар хүргүүлсэн мэдэгдлийн биелэлт, зохион байгуулсан арга хэмжээний үр дүн

  • Авлигатай тэмцэх газраас хариуцлага тооцож, арга хэмжээ авахуулахаар хүргүүлсэн албан бичгийн биелэлт

  • Авлигатай тэмцэх газраас авлига гарах нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэж үзсэн байгууллагын дотоод үйл ажиллагаанд болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгосон байдал

  • Авлигатай тэмцэх газрын даргын 2012 оны 74 дүгээр тушаалаар батлагдсан “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ын биелэлт

     

    Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

     

  • Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчаас гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах тухай мэдэгдэл тус Хороонд ирүүлээгүй болно.

  • Авлигатай тэмцэх газраас хариуцлага тооцож, арга хэмжээ авахуулах тухай албан бичиг тус Хороонд ирүүлээгүй болно.

  • Авлигатай тэмцэх газраас авлига гарах нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэж үзэж тус Хорооны дотоод үйл ажиллагаанд болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг өөрчилсөн буюу хүчингүй болгосон зүйлгүй болно.

  • 2014 онд тус Хорооны албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулсан зүйлгүй болно.

 

 

Цаашид Сонгуулийн Ерөнхий Хороо нь авлигын эсрэг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэгдсэн арга хэмжээг үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгаж, иргэд олон нийтэд мэдээлэхийг хуулиар хүлээн зөвшөөрсөн бүхий л мэдээ, мэдээлэл, үйл ажиллагааны тайланг цаг тухай бүрт нь хүртээмжтэй, ойлгомжтой арга хэлбэрээр хүргэж ажиллахад илүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

 

 

 

Тайлан бичсэн:                                           Сонгуулийн Ерөнхий Хорооны

Эрх бүхий албан тушаалтан

                                                                                                Д.Бат-Эрдэнэ