Нээлттэй ажлын байр (2012-02-27)
Ажлын байр: Гадаад харилцааны асуудал эрхэлсэн ажилтан – 1Тавигдах шаардлага:
1. Олон улсын харилцааны болон бусад чиглэлээр чиглэлээр их, дээд сургууль төгссөн;
2. Дипломат ёс, ёслолын талаар мэдлэг, дадлагатай;
3. Англи болон бусад гадаад хэлийг бүрэн төгс эзэмшсэн;
4. Хууль, эрх зүйн зохих мэдлэгтэй;
5. Бичиг баримт боловсруулах чадвартай;
6. Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
7. Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах, илүү цагаар ажиллах боломжтой.
Ажлын байр: Хуульч-эрх зүйч – 2
Өргөдөл, гомдол хариуцсан ажилтан – 1
Хүний нөөцийн ажилтан – 1
Тавигдах шаардлага:
1. Хууль, эрх зүйн болон бусад чиглэлээр их, дээд сургууль төгссөн;
2. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан;
3. Эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах чадвартай;
4. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
5. Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
6. Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай, ажлын ачаалал даах, илүү цагаар ажиллах боломжтой.
Бүрдүүлэх материал:
1. Төрийн албан хаагчийн шалгалт өгсөн, тангараг өргөсөн байх;
2. Иргэний үнэмлэх, дипломын /нотариатаар баталгаажуулсан/ хуулбар;
3. Төрийн албан хаагчийн анкет /3х4 хэмжээтэй цээж зураг/.
Баримт бичгийг 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл доорхи хаягаар хүлээн авна.
Хаяг: Сонгуулийн ерөнхий хороо
Улаанбаатар-38, Ж.Самбуугийн гудамж-11
ЗГ-ын 11 дүгээр байр, 2 дугаар давхар, Бичиг хэрэгт
Утас: 261736