Тунис улсын парламентийн сонгууль
Сонгуулийн тухай:
Тунис Улсын Ерөнхийлөгчийн болон Парламентийн сонгуулийн нэгэн зэрэг “Бүх нийтийн сонгууль” нэртэйгээр 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр явуулахаар төлөвлөж байсан юм.
Дээрх сонгуулиудыг 2010-2011 онд тус улсад болсон “Арабын хавар” хувьсгалын дараа буюу Ерөнхийлөгч Бен Али огцорсны дараа 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр явуулахаар товлосон байсан хэдий ч сонгуулийн товыг өөрчилж 2014 оны 6 дугаар сарын 23 болгож, мөн дахин хойшлуулснаар 10 дугаар 26-ны өдөр явагдав.
Энэ удаагийн сонгууль нь Тунис улс ардчилалд шилжин орох шилжилтийн үеийн суурийг тавихад ихээхэн ач холбогдолтой болсон бөгөөд сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах, улс орны аюулгүй байдлыг сахин хангахад чиглэгдэж байлаа.
Энэ өдөр Тунисын сонгуулийн санал авах байруудад орон нутгийн цагаар 07.00 цагт сонгогчдын санал авч эхлэн 18.00 цагт дуусгав. Сонгуулийн санал хураалт сонгуулийн 33 тойрогт явагдлаа. Гадаад оронд байгаа сонгогчдын санал авах байрууд Австрали, Франц, Герман, Итали, Канад, Арабын Нэгдсэн Эмират Улс, АНУ-д ажиллалаа.
Сонгуулийн эрх бүхий 5,3 сая иргэн 100 намаас нэрийг нь дэвшүүлсэн 15 мянган нэр дэвшигчдийн нэр бүхий 1300 жагсаалтаар саналаа өгчээ. Гадаад оронд оршин суудаг 360 мянган сонгогч саналаа өгч, сонгуулийн санал хураалтын үеэрх хэв журмыг сахиулах ажилд 50 мянган цагдаа, батлан хамгаалах албаны албан хаагчид ажиллалаа. Мөн түүнчлэн сонгуулийн үеэрх аюулгүй байдлыг хангах зорилгоор 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Ливи улсаас орж ирэх хилийг хаасан байна.
Сонгуулийн үр дүн:
Сонгуулийн урьдчилсан мэдээгээр тус улсын улс төрийн гол нам болох “Нидаа Тунис” Парламентад олонх суудлыг авч, харин исламын томоохон нам болох “Ан-Нахда” ялагдлаа хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийжээ.
Эх сурвалж: http://www.bbc.co.uk