Коморын арлуудын холбооны ерөнхийлөгчийн сонгууль

Коморын Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны санал хураалт 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, хоёр дахь шатны сонгуулийн санал хураалт мөн оны 11 дүгээр сарын 16-ны өдөр товлогдсон байсан хэдий ч санхүүгийн хүндрэлээс болоод Ерөнхийлөгчийнхөө сонгуулийг 2016 он хүртэл хойшлууллаа.

 

Коморын Ерөнхийлөгч тус Холбооны улсын 3 үндсэн арал болох Анжуан, Гранд-Комор, Мохелийн арлуудаас ээлжлэн сонгогддог, Ерөнхийлөгчийн засаглалтай орон. 2006 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн зөвхөн Анжуан арлын нэр дэвшигчдээр хязгаарлагдаж байсан бол 2010 оны сонгуульд зөвхөн Мохели арлаас нэр дэвшигчид өрсөлдөж байв. Харин 2014 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Гран-Комор арлын нэр дэвшигчид нэрээ дэвшүүлжээ.

 

Коморын хууль тогтоох дээд байгууллага Ассамблей нь 33 гишүүнтэй, 5 жилийн хугацаатай сонгогддог. Тэдгээрийн 18 нь бүх нийтийн сонгуулиар сонгогддог бол 15 нь гурван арлын Ассамблейгаас сонгогдоно.

 

1841 онд тус арлуудыг Франц улс байлдан дагуулж 1843 оноос тус улсын хараанд бүрэн орсон. 1974 оны 12 дугаар сард бүх нийтийн санал асуулга явуулж 3 арлын иргэдийн 96 хувийн саналаар Франц улсын хараанаас гарч тусгаар улс болохыг дэмжсэн.

 

Коморын Арлуудын Холбоо нь 2002 оныг хүртэл Коморын арлуудын Исламын Холбооны Улс хэмээн нэрлэгдэж байсан Зүүн Африкийн улс юм. Нийслэл нь Морони хот.

 

Тус улсын арлууд Энэтхэгийн далайд байрладаг, хойд хэсгээрээ Мокамбикийн сувгаар хиллэх бөгөөд Мадагаскарын хойд хэсэг болон Мокамбикийн хойд хэсгийн дунд байрладаг, 1862 км2 нутаг дэвсгэртэй, сая хүрэхгүй хүн амтай улс юм. Нутгийн уугуул иргэд болох анталоатрачууд хүн амын ихэнх хувийг бүрдүүлдэг, комор, франц, араб хэлтэй, исламын шашинтай улс. Албан ёсны хэл – франц, араб.