Үр дүн үнэн бодитой илэрхийлэгдсэн байна гэсэн дүгнэлт гаргажээ
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны 2013 оны
санхүүгийн тайлан болон төсвийн гүйцэтгэлд Үндэсний Аудитын Газраас аудитын
шалгалт хийж түүний үр дүнгээр дүгнэлт гаргасан байна.
Сонгуулийн Ерөнхий Хорооны санхүүгийн байдал, үр дүн, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн нэгтгэсэн тайланг хугацаанд нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, холбогдох журамд нийцүүлэн гаргасан бөгөөд Сангийн сайдын баталсан бодлого, аргачлал, журмын дагуу гүйцэтгэлийн тооцоо, хэрэгжилтийн үр дүн үнэн, бодитой илэрхийлэгдсэн байна гэж үзэн зөрчилгүй гэсэн санал дүгнэлтийг Үндэсний Аудитын газраас гаргажээ.
Дүгнэлтийн дүгнэлтийг энд дарж үзнэ үү.