МУБИС-ын нийгмийн ухааны ангийн оюутнуудад сургалт явууллаа

                

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Багшийн Их Сургуулийн Нийгмийн ухааны багшийн төгсөх ангийн оюутнуудад “Ардчилалын боловсрол” хичээлийн танхимаас гадуурх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

“Монгол Улс дахь сонгуулийн үйл явц, зохион байгуулалт” сэдэвт сургалтаар оюутнууд Сонгуулийн Ерөнхий Хорооны үйл ажиллагаатай танилцаж, сонгуулийн эрх зүй, сонгуулийн үйл ажиллагааны онцлог, сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн автоматжуулсан системийн талаар мэдлэг эзэмшиж, сонгогчийн санал авах, тоолох болон сонгогчийн бүртгэлийн  төхөөрөмжийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Хичээлийн дараа оюутнууд сонирхсон асуултдаа тодорхой хариулт авч харилцан ярилцлаа.