Увс аймгийн зарим суманд зарим суманд нөхөн сонгууль болно


Увс аймгийн ИТХ-ын Өндөрхангай, Түргэн, Улаангом сумын 4 дүгээр багт явагдах нөхөн сонгууль ирэх сарын 19-ны өдрийн бямба гарагт болохоор товлогджээ.

Сонгуулийн хорооны даргаар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Оюунбат, гишүүдэд аймгийн ИТХ-ын ахлах мэргэжилтэн Б.Баяртсайхан, нягтлан Р.Аюуш, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Н.Тэсхүү, А.Ариунтуяа, Б.Батсайхан, Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах бүртгэгч Ц.Амгаланнамжил нар томилогдсон байна. Түүнчлэн нөхөн сонгууль явагдах Өндөрхангай, Түргэн, Улаангом сумын 4 дүгээр багт тус бүр Сонгуулийн хэсгийн хороодыг байгуулжээ. 


Ардчилсан намаас Өндөрхангай суманд Н.Чимэдцэрэн, Түргэн суманд Б.Ганхуяг, Улаангом сумын 4 дүгээр багт Ц.Отгонбямба нар нэр дэвшсэн бол МАН-аас Өндөрхангай суманд С.Бямбабаатар, Түргэн суманд Э.Балжинням, Улаангом сумын 4 дүгээр багт Н.Тагаа нар, МАХН-аас Өндөрхангай суманд Т.Батжаргал, Түргэн суманд Г.Алтанхуяг нар тус тус нэр дэвшихээр бүртгүүлээд байна.