Саналаа ирүүлнэ үү.

Сонгуулийн Ерөнхий Хороо Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд иргэд, холбогдох байгууллагын саналыг тусгах зорилгоор санал авахаар ажиллаж байна.
        

УИХ-ын даргын 2013 оны 26 дугаар захирамжаар Монгол Улсын Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ.


Сонгуулийн Ерөнхий Хорооноос Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд тусгах саналаа боловсруулан Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд болон Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа нарт хүргүүлсэн.


Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд тусгуулахаар УИХ-д хүргүүлсэн саналтай энд дарж танилцаж саналаа өгөхийг хүсье.


СОНГУУЛИЙН НЭГДСЭН ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛЫН ТОМЪЁОЛОЛ 

СОНГУУЛИЙН НЭГДСЭН ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХАД АНХААРАХ ЗАРИМ САНАЛ