Үнийн санал ирүүлэх урилга хүргүүлэв
Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын албанд Төрийн болон орон
нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33
дугаар зүйлийн 33.2.1-д заасны дагуу харьцуулалтын аргаар бараа худалдан авах
болсонтой холбогдуулан албан тасалгааны тавилга болон компьютер, техник
хэрэгсэл нийлүүлэх үнийн санал ирүүлэх урилгыг “БСБ Мебель” ХХК, “ЮБОС
Монголиа” ХХК, “Жавхлан Хүслэн” ХХК, “БСБ Электроникс” ХХК, “НЕКСТ Электроникс”
ХХК, “САММИТ Компьютер Технологи” ХХК-д тус тус хүргүүлээд байна.
Үнийн санал авах эцсийн хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 09:30 цаг хүртэл байхаар тогтоосон болно.