Монголын дүлийн иргэдийн үндэсний холбооноос санал ирүүлэв


Монголын дүлий Иргэдийн үндэсний холбооноос сонсголгүй иргэдийн зөрчигддөг гол эрхүүдийн нэг нь сонгох эрх гэдгийг тодорхойлж, Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд зарим тодорхой саналуудыг тусгуулахаар Сонгуулийн Ерөнхий Хороонд саналаа ирүүлсэн. Тухайлбал, нэр дэвшигч нь өөрийн сурталчилгаагаа дохионы хэлээр сонсголгүй иргэдэд хүртээмжтэй байдлаар хүргэсэн байх, сонгуулийн саналын хуудас дээр нэр дэвшигчийн цээж зургийг давхар байршуулсан байх зэрэг саналуудыг ирүүлсэн юм.

Сонгуулийн Ерөнхий Хороо уг саналыг сонгуулийн нэгдсэн хуульд тусгуулах бусад саналын хамт нэгтгэн Улсын Их Хурлын дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн, Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа нарт тус тус хүргүүлээд байгаа болно.