Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнүүдийн уулзалт, семинар амжилттай болж өндөрлөлөө
Улсын Их Хурлаас
удирдлага нь томилогддог, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын
Мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтнүүдийн туршлага солилцох ээлжит уулзалт семинарыг Сонгуулийн ерөнхий хорооны
дэргэдэх Мэдээллийн Технологийн төв 2014 оны 03 дугаар сарын 27 –ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү Уулзалт семинарт Улсын Их Хурлын Тамгын газар, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн газар, Монгол банк, Авилгатай тэмцэх газар зэрэг нийт 10-н байгууллагын Мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн 40 орчим мэргэжилтэн оролцож Сонгуулийн автоматжуулсан системтэй холбоотой сонирхолтой илтгэлүүдтэй танилцаж, сонирхсон асуудлаараа хэлэлцүүлэг өрнүүллээ.