Өөдрөг үр дүн, үнэлгээтэйгээр шинэ онтой золгож байна
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж 2013 оны тайлангаа хэлэлцэж, ирэх оныхоо ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлж баталлаа.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн бэлтгэлийг сайтар хангаж, сонгуулийн хуулийг чанд баримтлан сонгуулийг элдэв зөрчил маргаангүй, төсвийн ихээхэн хэмнэлттэйгээр зохион байгууллаа.
Сонгууль эрх зүйн цоо шинэ орчинд явагдсан төдийгүй сонгуулийн бүхий л үйл ажиллагаанд орчин үеийн техник, технологиийг богино хугацаанд амжилттай нэвтрүүлсэн нь энэ удаагийн сонгуулийн онцлог байв.
Энэ бүхнийг олон улсын байгууллагын хөндлөнгийн ажиглагч, бие даасан шинжээч, судлаачдын өргөн бүрэлдэхүүнтэй баг бодитой үнэллээ.
Ийм өөдрөг үр дүн, үнэлгээтэйгээр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо 2013 оныг үдэж, шинэ онтойгоо золгож байна.
Мөн сонгуулийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, зөв гольдирлоор нь төлөвшүүлэхэд өөрсдийн саналаа бэлтгэхийн сацуу олон улсын харилцаагаа өргөжүүлэх зэрэг асуудалд ажлаа голчлон чиглүүлэхээр Сонгуулийн Ерөнхий Хорооныхон тогтлоо.