Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа

Авлигатай тэмцэх газраас 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилго болон агуулга, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахтай холбогдсон сургалт семинарыг тус Хорооны Ажлын албаны нийт ажилтан, албан хаагчдад зориулж явууллаа.влигатай тэмцэх газраас 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилго болон агуулга, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахтай холбогдсон сургалт семинарыг тус Хорооны Ажлын албаны нийт ажилтан, албан хаагчдад зориулж явууллаа.

Сургалт семинарт мөн Хорооны удирдлагууд оролцсон бөгөөд оролцогчдод гарын авлага, авлигын эсрэг эрх зүйн баримт бичгийн эмхтгэл зэргийг тараан, сонирхсон асуултуудад хариулт өгч,  мэдүүлэг гаргагчдаас гаргадаг нийтлэг зөрчил болон анхаарах шаардлагатай зүйлсийн талаар тодорхой мэдээлэл хийлээ.