Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд оролцсон нэр дэвшигч, намуудын сонгуулийн зардлын тайлан

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Намын сонгууль эрхэлсэн байгууллага санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногт багтаан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг гаргаж Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ” гэж заасны дагуу Ардчилсан Нам, Монгол Ардын Нам болон Монгол Ардын Хувьсгалт Нам хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа гаргаж, аудит хийлгэж ирүүлснийг нэгтгэж, хандив өгсөн иргэд болон хуулийн этгээдийг  хуулийн хугацаанд нийтэд зарлаад байна.

            Сонгуулийн зардлын тайлангаа өгсөн дээрх намуудад нийт 10240 иргэн, 188 хуулийн этгээд хандив өгсний 1017 иргэн, 71 хуулийн этгээдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасны дагуу нийтэд зарлалаа.

ЭНД ДАРЖ зардлын тайланг татаж авна уу.