Сонгуулийн автоматжуулсан систем, саналын хуудсыг аймгуудад хүргүүлж дуусч байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил хуулийн хүрээнд, заасан хугацаанд хэвийн хэрэгжиж байна.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн автоматжуулсан системийг дагалдах иж бүрдлийн хамт, мөн түүнчлэн саналын хуудсыг бүх аймгийн сонгуулийн хороонд өнөөдөр хүргүүлж дуусч байна. Одоо сум, дүүргийн сонгуулийн хороодод тэдгээрийг хүргүүлэх ажил зохион байгуулагдана.
Үүнээс гадна сонгогчдийн шилжилтийг санал авах өдрөөс 10 хоногийн өмнө буюу 2013 оны 6 дугаар сарын 16-наас эхлэн зогсоож, сонгогчийн шилжилтийг бүртгэхийг хориглосон хуулийн заалт үйлчилж эхэллээ.
Мөн
сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн
жагсаалтад бүртгэгдээгүй, буруу бүртгэгдсэн байвал өөрийн болон өөрийн гэр бүлийн
гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал
авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө буюу 2013 оны 6 дугаар сарын 16-наас өмнө
бичгээр гаргах хугацаа дууслаа