Саналын хуудсыг хэвлэж дуусгаад Комисст хүлээлгэн өгөв
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос эрхлэн саналын хуудас хэвлэж дуусгаад Гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комисст өнөөдөр хүлээлгэн өгөв. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрлаж буй гадаадын 39 улсад саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэд-сонгогчдын тоог үндэслэн ийнхүү саналын хуудсыг хэвлэж дуусгалаа.
Сонгуулийн Ерөнхий Хороо эдгээр саналын хуудсыг дугтуйн хамт битүүмжлэн, Комиссоор дамжуулан нийт салбар комисст санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв: