13 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэв.


Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдаанаар Увс аймгийн Тариалан сумын Х.Баярсайхан, З.Мөнхнасан, Ч.Бат-Эрдэнэ, М.Шинэн, Ч.Сосорбарам, Ж.Далай, М.Хүүхээ, Ж.Жавзан, Б.Долгор, М.Нүүдэл, Н.Бурмаа, М.Отгонхүү, М.Шижгэрбат нарт Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.29-д заасны дагуу тухайн сонгогчид тараасан мөнгөн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал болох 13 сая төгрөгийг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах цаг хугацааны хуваарийг хэлэлцэв. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн анхан шатны санал хураалтад санал тоолох төхөөрөмжийн бүхээг ашиглах тухай асуудлыг тус тус шийдвэрлэлээ гэж Сонгуулийн Ерөнхий Хорооны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.