Мэдээллийн технологийн төв


 

       УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны 80 хэсгийн хороонд дахин санал хураалтад ашиглах 160 ширхэг санал тоолох төхөөрөмжийг сонгуульд ашиглахад бэлэн болгож дагалдах хэрэгслийн хамт 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус тойргийн хорооны дэргэд ажиллах мэдээллийн технологийн багийнханд хүлээлгэн өглөө.

     Дээрхи санал тоолох төхөөрөмжүүдийг сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан ажлын хэсэг шалган туршиж, гэрчилгээжүүлсэн болно.

         2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 12:00 цагт өгөгдөл дамжуулах туршилтыг бүх хэсгийн хороон дээр хийхээр товлов.

 

Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх

Мэдээллийн технологийн төв