Сонгуулийн ерөнхий хороо хуралдав

Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаан 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт явагдах дахин санал хураалтын саналын хуудасны тоо, загварыг баталж, тус тойргийн хорооны дэргэд ажиллах мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг томилов.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд мөрдөх хэд хэдэн эрх зүйн баримт бичгийн төслийг хэлэлцэн баталлаа. Үүнд:

-          Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлах журам

-          Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчдод аргачилсан туслалцаа үзүүлэх тухай журам

-          Сонгуулийн зардлын данс нээх, хаах, мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, түүнийг зарцуулах, бүртгэл хөтлөх, тайлан гаргах журам

-          Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам

-          Радио, телевизээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам

-          Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн өр төлбөрийн талаарх мэдүүлэг”-ийн маягт, “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн өр төлбөрийн талаарх тодорхойлолт”-ын маягтыг тус тус баталлаа.



---ooOoo---