Саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээр тогтов
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж Ерөнхийлөгчийн
сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд зарим асуудлыг хэлэлцэж шийдвэр
гаргалаа.
Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай, сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай асуудлыг тус тус хэлэлцээд энэ талаарх саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээр тогтов.
Мөн Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих, тайлан гаргах тухай, сонгуулийн хороодын хуралдааны дэг батлах тухай, сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах , Ерөнхийлөгчийн сонгуульд хэрэглэгдэх төрөл бүрийн үнэмлэхийн загвар батлах тухай, сонгуульд хэрэглэгдэх баримт бичгийн маягт, загвар батлах тухай, сонгуулийг ажиглах журмын төслийг тус тус хэлэлцэж баталлаа гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.