Гадаад харилцааны сайд сонгуулийн бэлтгэл ажлын талаар уулзав

              


Гадаад харилцааны сайд Л.Болд албаны бусад хүмүүсийн хамт тус Хорооны удирдлагатай уулзаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулж явуулах бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж ажиллах, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий Гадаад харилцааны яамны дэргэд байгуулагдах Комисс болон салбар комиссыг хуульд заасан хугацаанд байгуулж ажиллуулах, дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад сонгуулийн хууль тогтоомжийн талаар сургалт явуулж, гарын авлагаар хангах, гадаад улсад байгаа сонгогчдыг бүртгэх, тэднийг сонгуульд идэвхитэй оролцуулах талаар тодорхой арга хэмжээ авч, мэдээлэл, сурталчилгааг цахим хуудсаар болон бусад хэлбэрээр явуулах, саналын хуудас хэвлүүлж хүргүүлэх, сонгуулийн дараа буцаан татах зэрэг асуудлуудыг анхааралдаа авч хамтарч ажиллахаар болов.