МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ЖУРАМ ЗААВАР БАТЛАГДАВ
Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаан 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж сонгуулийн үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн баримт бичгийн төслийг хэлэлцэв.
Хуралдаанаар “Сонгуулийн баримт бичиг бүртгэх, цэгцлэх, хүлээлцэх журам”, “Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн хорооны ажиллах болон санал авах байрыг бэлтгэх заавар” болон зөөврийн битүүмжилсэн хайрцаг, санал бэлтгэх бүхээгийн хэмжээ, загварыг баталлаа.