СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО ХУРАЛДАВ
Сонгуулийн Ерөнхий Хорооны ээлжит хуралдаан болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нэр дэвшигч, намаас сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ баталсан тогтоол гаргав.Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 3,0 тэрбум төгрөгөөр, нэг намаас сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 5,1 тэрбум төгрөгөөр тус тус тогтоолоо.