СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДАВ.


Сонгуулийн Ерөнхий Хорооны 2013 оны эхний хуралдаан болж, Хорооны 2013 оны ажлын төлөвлөгөө, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Мөн энэ удаагийн хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын албаны болон Мэдээллийн технологийн төвийн бүтэц, орон тоог шинэчлэн баталлаа. Сонгуулийн Ерөнхий Хороо нь Захиргаа, санхүүгийн хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс, Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтэс гэсэн 3 хэлтэстэй байхаар батлагдлаа.