МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА.
Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Мөн өдөр Улсын Их Хурлын “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” 69 дүгээр тогтоол батлагдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчийн бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” автоматжуулах техник хэрэгслийг хэрэглэхийг зөвшөөрлөө.
Уг хууль нь 12 бүлэг, 69 зүйлтэй. Хуулийг татаж авахыг хүсвэл энд дарна уу.