Сонгогчдын ирцийн мэдээ
Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар хуулийн дагуу 07:00 цагт эхэллээ.Энэ удаагийн Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт суудлын тоо 8031 байна.
Эдгээр суудлын 5255 нь мажоритар хэлбэрээр сонгогдоно. Харин үлдэж байгаа 2776 суудлыг хувь тэнцүүлэх хэлбэрээр хуульд заасны дагуу хуваарилж төлөөлөгчдийг сонгоно.
Аймаг, дүүргийн сонгуулийн хороодоос авсан мэдээгээр 16:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад 1.851.103 сонгогч бүртгэгдснээс 726.415 сонгогч буюу 39.22 хувь нь саналаа өгөөд байна.