Баталгаажуулах ажил хийгдэж байна гэв
Тус төвийн захирал Ж.Эрдэнэбат бэлтгэл ажлын хүрээнд хийсэн ажлаа танилцуулахдаа, төвөөс мөрдөж ажиллах журам, заавруудыг батлуулж ажиллаж байгааг тэмдэглээд, одоо сонгуулийн хороодоос баталсан саналын хуудсыг программд оруулж,загварыг нь үүсгээд байгаа тухай ярилаа.
Мөн гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулж, санал тоолох төхөөрөмжийг баталгаажуулах ажил хийгдэж байна. Энэ хүрээнд туршилтын саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж болгонд уншуулж, үр дүнг тулган шалгаж байгаа талаар тэрээр танилцууллаа.
Түүнчлэн төлөвлөгөөний дагуу автоматжуулсан системийн тестийн ажлыг энэ сарын 15 –нд дуусгаж, өгөгдөл дамжуулах туршилтыг хийнэ. Одоогийн байдлаар 5 аймгийн санал тоолох төхөөрөмжийг бэлэн болгож, 8 аймагт автомат системийг дагалдах хэрэгслийн хамт ачуулаад байна гэж СЕХ-ны дэргэдэх Мэдээлэл, технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат мэдээллээ.
Сонгуулийн Ерөнхий Хороонд 2500 ширхэг машин байгаа бөгөөд 2010 хэсгийн хороонд хуваарилаад цаана нь 490 ширхэг машин үлдээхээр төлөвлөжээ. Үүнийг сонгогч олонтой хэсгүүдэд нэмж хуваарилах бөгөөд нөөцөд цөөн тооныхыг авч үлдээхээр байна. Эдгээрийг машин эвдэрсэн, гацсан тохиолдолд ашиглахаар төлөвлөж байна.
Ийнхүү УИХ-ын болон Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд ашиглаж буй DominionVoitind Sistems компаний автоматжуулсан тоног төхөөрөмжийг өчигдөр болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өргөн ашиглажээ. Америкийн сонгогчдын 35 хувь нь буюу 46 сая гаруй иргэд ийнхүү компанийн системийг ашиглан саналаа өгсөн байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.