Ерөнхийлөгчид айлтгаж, УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/14 дүгээр шүүхийн тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн 10 дугаар тойргийн хорооны 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 37 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн Содномын Чинзориг, Намхайн Төмөрхүү нарт холбогдох хэсэг болон 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцож тогтоол гаргалаа.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн 10 дугаар тойргийн хорооны үйл ажиллагааг 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болгох тухай шийдвэр гаргалаа.