Тойргийн хороодын үйл ажиллагааг дуусгавар болгов.
Сонгуулийн ерөнхий хорооны энэ өдрийн хуралдаанаар ажил үүргээ гүйцэтгэж дуусгасан Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн тойргийн хороодын үйл ажиллагааг дуусгавар болгох тухай асуудлыг хэлэлцэж хуульд заасны дагуутойрогт санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийн тоо тухайн тойргийн мандатад хүрээгүй гэдэг үндэслэлээр дахин санал хураалт явагдах УИХ-ын сонгуулийн 22 /Баянзүрх-Налайх дүүрэг/, 26 /Сонгинохайрхан дүүрэг/ дугаар тойрог болон 10 /Өвөрхангай аймаг/ дугаар тойргоос бусад тойргийн хороодын үйл ажиллагааг дуусгавар болгохоор шийдвэрлэлээ.
Түүнчлэн аймаг, дүүргийн архивт хадгалагдаж байгаа Монгол Улсын Их Хурлын 2008 оны сонгуулийн хадгалах хугацаа нь дуусгавар болсон саналын хуудсыг устгах ажлыг холбогдох журмын дагуу 2012 оны 10 дугаар сарын 30-ны дотор зохион байгуулж явуулахыг аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт үүрэг болгоод байна.
Энд дарж тойргийн хороодын үйл ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолтой танилцана уу.
Энд дарж саналын хуудас устгах зөвшөөрөл олгох тухай тогтоолтой танилцана уу.