Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулав.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар батлагдсан Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухайхуулиар сонгуулийг холимог хэлбэрээр явуулахаар заасан билээ. Ингэхдээ засаг захиргааны нэгж бүр иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөлтэй байх зарчмыг баримталсан.
Шинээр батлагдсан Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн зарим заалтад нэмэлт оруулан зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Тухайлбал, 4.11.2 дахь заалтад “Хэрэв бүхэл хэсэг нь тэгтэй тэнцүү байвал баг бүр нэг мандаттай байх бөгөөд нийт төлөөлөгчдийн тооноос нийт багийн тоог хассантай тэнцүү тооны төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгоно.” 4.12.2 дахь заалтад “Хэрэв бүхэл хэсэг нь тэгтэй тэнцүү байвал хороо бүр нэг мандаттай байх бөгөөд нийт төлөөлөгчдийн тооноос нийт хорооны тоог хассантай тэнцүү тооны төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгоно.” гэсэн заалтууд нэмжээ.