Сонгогчдийн ирцийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын 6 дахь удаагийн ээлжит сонгуулийн санал хураалт 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн өглөөний 07:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд санал хураалт одоогийн байдлаар хэвийн үргэлжилж байна.  11 цагийн байдлаар Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойргийн 1905 хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 1,835,719 сонгогч бүртгэгдсэнээс 19 хувь нь буюу 349,118 сонгогч саналаа өгөөд байна. Хэрэв Та сонгогчдын ирцийн мэдээтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл www.songuuli2012.gov.mn цахим хуудсанд нэвтэрнэ үү. Түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийн нийслэл дэх хэсгүүдэд явагдаж байгаа санал хураалтын үйл явцыг www.http://songuuli.ulaanbaatar.mn/ цахим хуудсаар шууд үзэх боломжтой.