Ирцийн мэдээг гурван удаа нэгтгэн гаргаж нийтэд мэдээлнэ

 Сонгуулийн  Хороод   сонгогчдын саналыг санал авах өдрийн 07.00 цагаас 20.00 цаг хүртэл хугацаанд авах бөгөөд санал хураалтын ирцийн мэдээг  11 , 16 , 20 цагийн байдлаар тус тус гарган олон нийтэд шуурхай мэдээлнэ. Ийнхүү ирцийн мэдээнд тойрог тус бүрээр нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо, санал өгсөн сонгогчдын тоо, хувийг нэгтгэсэн байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.