Сонгуулийн ерөнхий хороо хуралдав.

 

          Сонгуулийн ерөнхий хороо 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж “Ажиглагчийн тухай” 125 дугаар тогтоол батлав. Уг тогтоолоор нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчээс томилогдон ажиллах сонгуулийн ажиглагчдад хуулиар олгогдсон эрхийг саадгүй эдлүүлэх, санал хураалтын явцыг ажиглах, санал хураалт дууссаны дараа санал тоолох, саналын хуудсыг хүчинтэй, хүчингүй хуудсаар нь ялгах ажиллагааг бүх ажиглагч ажиглах боломжоор хангах үүргийг сонгуулийн хэсгийн хороодод даалгаж тухайн хэсгийн хороонд нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь тус бүр 4 хүртэл тооны ажилагч томилох эрхтэйг дурьдав. Энд дарж үзнэ үү.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт заасны дагуу саналын хуудсыг сонгуулийн хэсгийн хороонд хүлээн авснаас хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтанд авахад шаардлагатай зардлыг 189,480,965.0 /нэг зуун наян есөн сая дөрвөн зуун наян мянга есөн зуун жаран тав/ төгрөгөөр тооцож батлав. Энд дарж үзнэ үү.

Мөн Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх, саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийх журам”-д холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.  Энд дарж үзнэ үү.