Саналын хуудас хэвлэж эхэллээ
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо баасан гарагт хийсэн хуралдаанаараа МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ээс гаргасан гомдлуудыг хэлэлцээд, Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл, Н.Санжаадорж нарыг бүртгэхээс татгалзсан тус Хорооны шийдвэрүүд тус тус үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн тус эвслээс УИХ-ын сонгуулийн 10дугаар тойрогт нэр дэвшсэн З.Ойдов, 23 дугаар тойрогт нэр дэвшсэн С.Авирмэд, 23 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн О.Сэлэнгэ нарыг бүртгэхээс татгалзсан дээрх тойргийн хороодын тогтоолууд тус тус үндэслэлтэй гэж үзэж гомдлыг хангахгүй орхив.
Түүнчлэн хуралдаанаар Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн саналын хуудасны тоог нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоонд үндэслэн 5 хүртэл хувийн нөөцтэй байхаар тооцож баталлаа. Ийнхүү нийт 1 сая 924 мянга 978 ширхэг саналын хуудас хэвлэх ажил эхлээд байна гэж Сонгуулийн ерөнхий хорооны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.